ХУУЛЬЧДЫН ЁС ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

   МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран “Монгол Улс дахь хуульчдын ёс зүйн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

   Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж МУИС-ийн ХЗС-ийн захирал, доктор, профессор Ж.Эрдэнэбулган, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Ариунзул, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нар үг хэлсэн бөгөөд сүүлийн үед нийгэмд үүссэн зарим таагүй үйл явдлаас болоод хуульчдад итгэх олон нийтийн итгэл, үнэлэмж харьцангуй сулрах хандлагатай болсон энэ нөхцөлд тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаагаараа ач холбогдолтой болохыг онцолсон юм.

   Хурлыг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав хөтлөн явуулсан бол академич, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл “Монголын хуульчид ёс зүйгээ сахидаг юм уу?” сэдвээр, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, доктор, профессор Х.Сэлэнгэ “Монголын хуульчдын ёс зүйн нандин өв, уламжлал” сэдвээр, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Д.Батмөнх “Монголын хуульчдын ёс зүйн талаарх олон нийтийн үнэлэмж” сэдвээр, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан “Монголын хуульчдын ёс зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Академич С.Нарангэрэл илтгэлдээ “Монголын хуульчид цаашид хэний ч өөдөөс эгцэлж харах эрхтэй ажиллах үндсэн хөрс, суурь нь ёс зүйдээ байгаа. Хуульчдын мэргэжлийн ёс зүйн агуулга нь ерөөсөө л ёс суртахууны эрхэм чанаруудыг дагаж мөрдөхөд оршино“ гэдгийг онцолсон.

   Эрдэм шинжилгээний бага хуралд эрдэмтэд, хуульчдын төлөөлөл болсон 70 гаруй хүн оролцсон бөгөөд өнөөгийн нийгэмд хуульчдын нэр хүнд ямар байгаа болон хуульчдын гаргаж буй гол алдаа дутагдал юунд оршиж байгаа эсэхэд хариулт өгсөн юм. Түүнчлэн ирээдүйд мэдлэг, ур чадвартай хуульчдаас гадна илүү мэргэжлийн ёс зүйтэй эрх зүйчдийг бэлтгэн гаргах, их, дээд сургуулийн хуульчийн мэргэжлийн ёс зүйн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох зэрэг цаашид анхаарах олон чухал асуудлыг хөндөн ярилцсан.

   Тус эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлэх юм.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
7 цаг 48 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26