ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ ГЭВ

   Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2019 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн захирамжаар “Үндэсний үйлдвэрлэл, Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд иргэд олон нийтээс санал авах зорилгоор “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо"  үндэсний чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. 

   Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлогын хүрээнд нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжсэн үндэсний томоохон үйлдвэрлэгчдийг төрүүлэх,  тогтвортой хөгжлийн зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх зорилгоор “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”, хоёрдугаарт, томоохон төсөл, тэдгээрийн бүтээн байгуулалтын ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмыг илүү тодорхой, үр ашигтай болгох зорилгоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”, гуравдугаарт, төр-бизнесийн үйл ажиллагааг зааглан, төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, хөгжлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшилтэй зөвхөн мэргэжлийн холбоодоор дамжуулан харьцаж байх зорилгоор “Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслүүд багтаж байгаа тул дээрх асуудлуудыг Үндэсний чуулганаар хэлэлцүүлж бодлого, хуулийн төслүүдэд хувийн хэвшлийн саналыг сонссон юм.

   Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд “Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль” салбар хуралдаанд орж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны үйл ажиллагааны талаар танилцуулж, саналаа уламжиллаа.

   Үндэсний хөгжлийн газар, “Конрад–Аденауэр“сан хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга болон нийт 300 орчим бизнесийн байгууллагуудын удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, судлаач эрдэмтэд оролцсон бөгөөд цаашдаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо нэн чухал гэдэгтэй форумд оролцогчид санал нэгдэж байв.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
7 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26