Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Хуульчдын холбооны шилжин явах цом”-ын эзнээр Прокурорын хорооны баг тамирчид тодорлоо

   Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг угтан Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын гишүүдийн дунд спортын дөрвөн төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, боулинг/ “Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” тэмцээнийг 05 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд  ШУТИС-ийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

    Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч, Зөвлөлийн гишүүн Б.Бат-Орших, Прокурорын хорооны дарга Ц.Арвинбуудай, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар, Дундговь аймгийн салбарын зохицуулагч Ж.Чимэддулам нар оролцож, баг тамирчдад амжилт хүссэн.

    Энэ жилээс тус тэмцээн нь өөрийн гэсэн бэлгэдлийг илтгэх тугтай болсон бөгөөд тугийг тэмцээний нээлтийн ёслолын үеэр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, УЕПГ-ын ахлах прокурор Т.Баярсайхан, өмгөөлөгч Б.Батжаргал, Өмнөговь аймгийн салбарын зохицуулагч Э.Дөлгөөн нар залж, мандуулсан юм.  

 

 

 

    Хуульчдын холбооны хороодын үйл ажиллагааг уялдуулах, хуульчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд Тамгын газар, чиг үүрэг болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын нийт 13 багийн 372 (давхардсан тоогоор) тамирчин 93 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбайгаа дайчлан өрсөлдөж, дараах амжилтуудыг гаргалаа.

 

Нэг. Дартс (Хорооны дарга, тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийн дунд)

            1/Алтан медаль–Ц.Алдархишиг, Т.Амарзаяа (Прокурорын хороо)

            2/Мөнгөн медаль–Ц.Ганболд, П.Оюун (Тамгын газар)

            3/Хүрэл медаль- Т.Ганбаатар, Д.Оюумаа (Чиг үүргийн хороо)

 

 

 

Хоёр. Боулинг

            1/ Ц.Арвинбуудай ахлагчтай Прокурорын хорооны баг

            2/ Т.Ганболд ахлагчтай Өмгөөлөгчдийн хорооны баг

            3/ З.Түвшинжаргал ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг

 

 

 

 

Гурав.  Гар бөмбөг (холимог төрөл)

     1/Алтан медаль-Н.Бат-Эрдэнэ ахлагчтай Өмнөговь, Дундговь аймгийн салбарын баг

     2/Мөнгөн медаль-Ш.Гандансүрэн ахлагчтай Шүүгчдийн хорооны баг

     3/Хүрэл медаль-Т.Жавхлантөгс ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг

 

 

 

 

 

Дөрөв. а/Сагсан бөмбөг (эрэгтэй)

            1/Алтан медаль- Т.Ганболд ахлагчтай Өмгөөлөгчдийн хорооны баг

            2/Мөнгөн медаль-Т.Мөнх-Амгалан ахлагчтай Прокурорын хорооны баг

            3/Хүрэл медаль-Ц.Ганболд ахлагчтай Тамгын газрын баг

 

 

 

 

б/Сагсан бөмбөг (эмэгтэй)

 1/Алтан медаль- Г.Хатанцэцэг ахлагчтай Прокурорын хорооны баг

 2/Мөнгөн медаль-Д.Алтанжигүүр ахлагчтай Шүүгчдийн хорооны баг

 3/Хүрэл медаль-З.Оюунгэрэл ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг

 

 

 

 

Тав. Шилдэг тоглогч:

Боулинг(эрэгтэй)/ 144 оноогоор Х.Наранхүү

Боулинг(эмэгтэй)/ 125 оноогоор өмгөөлөгч Д.Нэргүй

 

 

 

Шилдэг тоглогч: /Волейбол/ Дундговь, Өмнөговь аймгийн салбарын багийн тамирчин Н.Бат-Эрдэнэ

 

Шилдэг тоглогч: Сагсан бөмбөг(эрэгтэй)/ Өмгөөлөгчдийн хорооны багийн тамирчин Э.Сугар-Эрдэнэ

Сагсан бөмбөг(эмэгтэй)/ Прокурорын хорооны багийн тамирчин Н.Гэрэлмаа нар тус тус шилдгээр шалгарсан юм.

 

 

 

Зургаа. Багийн нийт дүнгээр:

           1/Тэргүүн байр-Прокурорын хороо

            2/Дэд байр-Шүүгчдийн хороо

            3/Гуравдугаар байр- Өмгөөлөгчдийн хороо

 

 

 

 

 

    "Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” тэмцээнд багийн нийт дүнгээр тэргүүн байрт шалгарсан Прокурорын хороо нь ирэх жилийн тэмцээнийг Тамгын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулах юм.

 

    Энэ жилийн тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн өмгөөллийн “Жалайрчо”, "Соёмбо", “Хаш энд Маргад”, “Санхүүгийн хуулийн зөвлөх” нөхөрлөлийн хамт олонд Монголын Хуульчдын холбооны нийт гишүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
2025 ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД ТОДОРЛОО
2025-12-25 11:47
“МОНГОЛ УЛС РОМ-ГЕРМАНЫ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООНД ХАМААРАХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА
2025-12-22 12:55
МЭДЭЭЛЭЛ
2025-12-19 11:27
ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2025-12-16 17:40
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Т.НАРАНЦОГТ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2025-12-12 11:23
МЭНДЧИЛГЭЭ
2025-12-10 14:26
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2025-12-10 10:42
“ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС: ЗАРЧИМ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-12-09 16:07
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч байна
2025-12-09 09:34
МОНГОЛ УЛСАД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ
2025-12-08 16:49
ХУУЛЬЧДЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ БОЛЛОО
2025-12-08 14:34
IDLO-ын СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ БОЛЛАНДЫГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
2025-12-08 11:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
2025-12-05 10:03
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2025-12-04 17:31
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-12-02 17:12
“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хэлэлцүүлэг болов
2025-12-18 09:11
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-12-01 15:51
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛАХ "ФЕМИДА-2025"  ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2025-12-01 14:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРСИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
2025-11-29 13:05
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-11-28 18:19