Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ШУДАРГА БАЙДЛЫН СУДАЛГАА”-НЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

   Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явуулсан “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа”-ны тайланг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр (2019.05.30) боллоо.

   Уулзалт, хэлэлцүүлгийг нээж, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнинг, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нар үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт Хууль зүйн дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар болон хуульчдын төлөөлөл оролцож саналаа уламжилсан.

   Хэлэлцүүлгийн үеэр Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх “Шүүх, хуулийн салбар ёс зүй, шударга байдал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нь нийгмийн бүхий л салбарт хууль ёс тэгш хэрэгжих, шударга ёс хангагдахын үндэс суурь болдог. Тиймээс энэ салбарын талаарх иргэд, олон нийтийн үзэл бодол, хандлага, бодит нөхцөл байдлыг тодорхойлж, өөрчлөн сайжруулж байх ёстой учраас энэхүү судалгааг хийсэн” гэдгийг онцолж байлаа.

   “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа”-г Азийн сан,  Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран явуулсан бөгөөд батлагдсан аргачлал, асуумжийн дагуу мэдээлэл цуглуулах, нэгтгэх ажлыг статистик судалгааны СИКА компани 2018 оны зургадугаар сарын 27-ноос есдүгээр сарын 01-ний хооронд гүйцэтгэсэн байна.

   Судалгаанд Улаанбаатар хот, 6 аймгийн хэмжээнд шүүх болон хуулийн байгууллагаас 2017-2018 онд үйлчилгээ авсан 814 иргэн, (Улаанбаатар-428, Орон нутаг-386), 288 аж ахуйн нэгж байгууллага, мөн шүүгч, прокурор, цагдаагийн мөрдөгч, АТГ-ын мөрдөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн шинжээч, өмгөөлөгч, нотариатч, эвлэрүүлэн зуучлагч зэрэг 938 хуульч, албан хаагч хамрагджээ.

   Энэхүү тайланг судалгаанд оролцогч хуульч, албан хаагчдад хамаарах үр дүнг нэгтгэн, үзүүлэлтийг дунджаар тооцон гаргасан бөгөөд судалгааны удирдамжид заасны дагуу байгууллага тус бүрт хамаарах дэлгэрэнгүй тайланг 2018 оны 12 дугаар сард хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27