ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧИД 2020 ОНД МОНГОЛД ЧУУЛНА

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Унгар Улсын нийслэл Будапешт хотноо 2019 оны тавдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулсан Олон Улсын Хуульчдын холбоо (International Bar Association)-ны тэргүүн нарын 14 дэх уулзалтад оролцлоо.

   Олон Улсын Хуульчдын холбоо нь нийт 80000 гишүүн хуульч, 190 гишүүн Хуульчдын холбоо, нийгэмлэгийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хуульчдын хамгийн том нэгдэл бөгөөд тус байгууллагад гишүүнчлэлтэй холбоодын тэргүүн нарын уулзалтыг нь жилд нэг удаа зохион байгуулдаг байна.

   Энэ удаагийн уулзалтад 80 орны 130 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд олон улсын хэмжээнд хуульчдад тулгамдаж буй асуудал, хуульчийн мэргэжилд гарч буй хөгжил, дэвшлийн талаар хэлэлцсэн байна. Тодруулбал, тус хурлаар анх удаа хуульчдын эрүүл мэнд,  сэтгэл зүйн нөхцөл байдлын талаар хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

  Хэлэлцүүлэгт Азийн бүсийг төлөөлөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан панелистаар оролцож, Монголын хуульчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудлаар мэдээлэл өгч, бусад улсын хуульчидтай туршлага хуваалцсаны зэрэгцээ хурлаас гарах дүгнэлт, зөвлөмжид  саналаа тусгасан байна.

   Монголын хуульчдын дунд явуулсан судалгаагаар хуульчдын олонх нь буюу 80 орчим хувь нь ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан стресст өртдөг гэж хариулсан бөгөөд эрүүл мэндийн болон сэтгэл заслын чиглэлээр ямар нэг сургалтад огт хамрагдаагүй байна. Энэ асуудал нь зөвхөн Монголын хуульчдад төдийгүй олон улсын хуульчдын тулгамдсан асуудал болоод байгааг хурлын үеэр онцолжээ.

   Энэхүү айлчлалын үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаярын хамт Олон Улсын Хуульчдын холбооны Хуульчдын холбоодын асуудал хариуцсан комиссын дарга Петер Көвэштой уулзсан.

   Уулзалтаар тус комиссоос байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Хүрээлэн буй орчны бохирдол”, “Байгаль орчны эрх зүй” сэдвийн дор олон улсын хурлыг 2020 оны зургадугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцсон байна. 

   Сонирхуулахад, Олон Улсын Хуульчдын холбооны Холбоодын асуудал хариуцсан комисс нь бүс нутаг болон дэлхий даяар хуулийн мэргэжилд нөлөөлж буй бүх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, сургалт зохион байгуулж, төсөл хэрэгжүүлдэг ажээ.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
5 цаг 48 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26