Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХОНГКОНГИЙН ХУУЛЬЧДЫН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭЛИССА ПАНГ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА

  Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Хонгконгийн хуульчдын нийгэмлэгийн төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. 

  Айлчлалын бүрэлдэхүүнд Хонгконгийн хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Мэлисса Панг, Дэд ерөнхийлөгч Си Эм Чанг, Ерөнхийлөгч асан Томас Со, Гадаад харилцаа хариуцсан Байнгын хорооны гишүүн Дафни Ло, Хятадын эрх зүйн асуудал хариуцсан хорооны дэд дарга Хэнри Вэй, Гадаад харилцаа хариуцсан орлогч дарга Элла Чан, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Жэйвин Чэнг нар багтсан бөгөөд тэд Монголын хууль тогтоох болон шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцоо.

   Айлчлалын хүрээнд Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ж.Батзандан төлөөлөгчдийг 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзсан бөгөөд хоёр улсын хууль зүйн салбарын тогтолцооны талаар харилцан мэдээлэл солилцсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хонгконг Монголын хамтарсан өмгөөллийн нөхөрлөл байгуулах хэрэгтэй байгаа талаар өөрийн саналыг уламжилсны зэрэгцээ Хонгконгийн эвлэрүүлэн зуучлалын системийн талаар мэдээлэл авсан. Мөн Монголын Хуульчдын холбоо гишүүд болон Хонгконгийн хуульчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцлон тэмдэглэсэн. Уулзалтын дараа төлөөлөгчид Улсын Их хурлын чуулганы үйл ажиллагаатай танилцаж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн.

   Төлөөлөгчдийн айлчлал Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах уулзалтаар үргэлжилсэн бөгөөд зочдыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар хүлээн авч уулзаж, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, мэдээлэл өгсөн. Тодруулбал, төлөөлөгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтолцоо, үүсэл, хөгжил, шийдвэрлэдэг хэргүүдийн талаар мэдээлэл авсан.

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан төлөөлөгчдийг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор хүлээн авч уулзсан.  Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, ахлах мэргэжилтэн Г.Санчир нар байлцсан.

   Монголын Хуульчдын холбоо, Хонгконгийн хуульчдын нийгэмлэг хооронд хамтран ажиллах санамж бичгийг 2017 онд байгуулсан бөгөөд талууд хоёр байгууллагын гишүүн хуульчдыг харилцан туршлага солилцох боломжоор хангах үүднээс хамтарсан хурал, семинар зохион байгуулах, хуульчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тодруулбал, Монголын хуульчдад зориулан Олон Улсын арбитр, эвлэрүүлэн зуучлалын сэдвээр онлайн сургалт зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд энэхүү сургалт нь англи хэлтэй бүх хуульчдад нээлттэй байх юм. Мөн ирэх жил зохион байгуулах “Мок трайл” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Хонгконгийн хуульчдын нийгэмлэгээс төлөөлөгч урьж, мэтгэлцээний шүүгчээр оролцохыг албан ёсоор урьсан. Учир нь энэ жилээс тус тэмцээнд арбитрын мэтгэлцээний төрөл нэмэгдсэн бөгөөд арбитрын мэтгэлцээн нь ирэх жил англи хэлээр явагдана. Мэтгэлцээний англи хэлээр явуулснаар ирээдүйн хуульчид Олон Улсын арбитр, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр мэдлэг, ур чадвараа сайжруулах боломжийг нээх юм.

   Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн зүгээс жил бүрийн нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн даваа гаригт зохион байгуулдаг "Хуулийн жил" үйл ажиллагаа болон жил бүрийн ес, аравдугаар саруудад зохион байгуулдаг хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооноос төлөөлөл оролцуулахыг урьсан. Мөн "Бүс ба зам" санаачилгын хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулах талаар дурдаад, Монголын Хуульчдын холбоог хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

   Хамтын ажиллагааны санамж бичгийг үр, өгөөжтэй хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан сургалтууд зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй гэдгийг Хонгконгийн хуульчдын нийгэмлэгийн зүгээс онцолсон бөгөөд сургалт нь  хуулийн менежмент, эрсдэлийн менежмент, практик менежмент зэрэг олон сэдвээр явагдах боломжтойг дурдаж байсан.

  Түүнчлэн уулзалтын үеэр Ази-Номхон далайн улс орнуудын Хуульчдын холбоод(LAWASIA)-ын Олон Улсын хурлыг Монгол Улсад хамтран зохион байгуулахаар тохиролцсоны зэрэгцээ Олон Улсын Хуульчдын холбоо (IBA)-ны хурлыг ирэх жилийн зургадугаар сард Монгол Улсад "Байгал орчны хамгаалалт" сэдвээр зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

   Албан ёсны уулзалтын дараа зочдыг Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Б.Батзаяа “Чингис хааны морьт цогцолбор”-оор зочлуулсан бол Өмгөөлөгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Ганхөлөг, Аймгийн алдарт уяач, хуульч Э.Жавхлан нар өөрийн уяан дээр хүлээн авч уулзаж, монгол ахуй, ёс заншилтай танилцуулсан. Э.Ганхөлөг, Э.Жавхлан нар нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ өөрсдийн хоббиигоор хурдан морь уядаг байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
48 мин
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
1 цаг 12 мин
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
1 цаг 14 мин
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
1 цаг 18 мин
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10