ХОНГКОГИЙН ХУУЛЬЧДЫН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Мелисса Панг тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 14-16 өдрүүдэд Монгол Улсад албан  айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Монголын Хуульчдын холбоо, Олон Улсын эрх зүйн хороо, Хонгконгийн хуульчдын нийгэмлэгийн хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

   Монголын Хуульчдын холбоо, Хонгконгийн хуульчдын нийгэмлэг хооронд хамтран ажиллах санамж бичгийг 2017 онд байгуулсан бөгөөд талууд хоёр байгууллагын гишүүн хуульчдыг харилцан туршлага солилцох боломжоор хангах, хамтарсан хурал, семинар зохион байгуулах, хуульчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа билээ.

   Тус хэлэлцүүлгийн үеэр Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баяр,  Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Мелисса Панг нар “Хонгконг, Монголын хуулийн систем ба хөгжил” сэдвээр, Гадаад харилцааны яамны Хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Си Эм Чан нар “Бүс ба зам” сэдвээр,  өмгөөлөгч Ж.Майзориг “Хуулийн салбар дахь технологи” сэдвээр, Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Б.Батзаяа, Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Томас Со нар “Хуулийн нөхөрлөлийн менежмент” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт орон нутгийн хуульчид болон өмгөөлөгчдийн төлөөлөл болсон 58 хуульч оролцсон бөгөөд харилцан туршлага судалсан үр дүнтэй хэлэлцүүлэг болсон юм.

  Хэлэлцүүлгийн үеэр Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Томас Со гишүүн хуульчдын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоныг дуулгаад, хуулийн фирмийн менежмент, эрсдэлийн удирдлага зэрэг сонирхол татсан сэдвүүдээр хамтарсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтойг онцлон тэмдэглэсэн.

   Мөн Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Си Эм Чан “Бүс ба Зам” санаачилгын талаарх илтгэлдээ тус нийгэмлэг өөрийн харьяанд “Бүс ба Зам” санаачилгыг хариуцсан хороо байгуулж, тус сэдвээр эрдэм шинжилгээний хурал жил дараалан зохион байгуулж байгаа тухай мэдээлэл өгсөн. Мөн уг томоохон санаачилгатай уялдуулан маргааныг цахимаар шийдвэрлэх, эвлэрэл, хэлцлийг цахимаар хийх бололцоог бүрдүүлэх eBRAM (electronic Belt and Road Arbitration and Mediation) платформыг хөгжүүлж байгаа тухай мэдээлсэн. Энэ нь “Бүс ба Зам” санаачилга хэрэгжүүлж буй улс орнуудын аж ахуй эрхлэгч хоорондын маргааныг шийдвэрлэх, эвлэрэн хэлэлцэх үйл ажиллагаанд технологийн дэвшил, хиймэл оюун ухааныг ашиглах боломжийг бүрдүүлэх ажээ. Ингэснээр найдвартай, үр ашигтай, цаг хэмнэсэн, нууцлалыг хангасан шинэлэг орчин бүрдэж байгаа хэмээсэн юм. Түүнчлэн орчуулга, хөрвүүлэг хийх ажлын хүрээнд монгол хэлийг багтаан оруулах боломжтойг Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан Томас Со дурдсан.

   Тус хэлэлцүүлэг нь Хонгконгийн хуульчдын нийгэмлэг болон Монголын Хуульчдын холбооны цаашдын хамтын ажиллагаа, гишүүн хуульчдын хооронд харилцаа холбоо тогтоох гүүр нь болж, шинэлэг мэдээ, мэдээллийг хуульчдад хүргэсэн юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
5 цаг 50 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26