Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ОРОСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Хууль зүйн их сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

   Айлчлалын бүрэлдэхүүнд Оросын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Олон Улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О. Будяков, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г. Петров,  ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч асан, Дэлхийн прокуроруудын холбооны гишүүн А.Г. Звягинцев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В. Новак, ОХУ-ын Оюуны өмчийн газрын даргын орлогч Л.Л. Кирий, Дээд шүүхийн Эдийн засгийн хэргийн танхимын шүүгч Е.Е. Борисова, Улсын бүртгэлийн даргын зөвлөх К.А. Литвинцев, Өмгөөлөгчдийн холбооны танхимын дэд Ерөнхийлөгч Г.К. Шаров, Өмгөөлөгчдийн холбооны зөвлөлийн нэгдүгээр дэд Ерөнхийлөгч В.В. Федоров, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн А.Ю. Петров, Хуульчдын холбооны Олон Улсын үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч Д.И. Рожков нар багтаж байна. Мөн ОХУ-ын орлогч прокурорын дагалдан Цэргийн Ерөнхий прокурорын төлөөлөгчид болох Цэргийн прокурорын газрын Хоёрдугаар газрын дарга, хошууч генерал С.Н. Скребец, Гуравдугаар газрын дарга, хошууч генерал С.А. Зараев, Дөрөвдүгээр газрын дарга, хошууч генерал И.А. Шаболтанов, Төв аппаратын хэрэг эрхлэх газрын дарга, хурандаа И.В. Шарапова, Цэргийн Ерөнхий Прокурорын туслах, хошууч А.С. Суворов нар хүрэлцэн ирээд байна.

   Төлөөлөгчдийн айлчлалын албан ёсны үйл ажиллагаа өнөөдөр (2019.06.24) Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунантай уулзах уулзалтаар эхэллээ. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны талаас Тамгын газрын дарга Ц.Ганболд, Зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Г.Оюунцэцэг, Зөвлөлийн гишүүн Ц.Өрнөндэлгэр, Ц.Мөнхбат, В.Удвал, Д.Түвшинтамир, Л.Энхсайхан, З.Алтангэрэл, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар нар байлцсан.

   Уулзалтын эхэнд талууд өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл өгсөн бөгөөд цаашид хэрхэн хамтран ажиллах асуудлаар санал солилцож, Монголын Хуульчдын холбоо, Оросын Хуульчдын холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Оросын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч В.В.Блажеев нар гарын үсэг зурж баталгаажуулсан.

   Хамтын ажиллагааны хүрээнд талууд харилцан мэдлэг, туршлага солилцохын зэрэгцээ хуульчдыг чадавхжуулах, давтан сургах болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, Шүүхийн болон хуулийн асуудлаар талууд болон гишүүд хооронд хамтын ажиллагаа тогтоох, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах асуудлаар мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн залуу хуульч, өмгөөлөгчдийг чадавхжуулах, тэднийг дэмжих зорилгоор мэргэжлийн сургалт, уулзалт зохион байгуулахаар тохиролцсон. Мөн Монгол, Орос улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах хүрээнд хоёр орны хуульчдын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хууль зүйн байнгын тогтвортой харилцааг бий болгох боломжийг олгох юм.

   Тус айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар нартай уулзалт хийх болно.

  Мөн айлчлалын хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт  Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслол болох бөгөөд хуульчид тус ёслолын ажиллагаанд оролцох боломжтой юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Уржигдар 22 цаг 46 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27