Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев тэргүүтэй 17 төлөөлөгч энэ сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

   Тэдний төлөөлөл болох ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В.Новак, мөн холбооны зөвлөлийн гишүүн, олон улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О.Будяков, тус улсын Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч асан, Дэлхийн прокуроруудын холбооны гишүүн А.Г. Звягинцев нарын төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав.

   Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ авлигын хэрэг илрүүлж, шийдвэрлэх тал дээр сайн ажиллаж байгааг дурдаад энэ чиглэлийн туршлагатай хуульчдын баг Монголын хуульчидтай хамтран ажиллах гэж байгаад олзуурхууштай буйгаа илэрхийллээ.

   Монголын нөхцөлд уул уурхайн салбарын авлигал, авлигалын мөнгө улс төрд орж, оффшор бүст байрлаж байгаа зэрэг ярвигтай, эвлэрч болохгүй асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлтэй ханддагаа хэлээд, Монголын Хуульчдын холбоотой илүү сайн хамтран ажиллаж, арга туршлагаа хуваалцана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
5 цаг 51 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26