Оросын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрын удирдлагууд хүлээн авч уулзав

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Хууль зүйн их сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан.
Тус айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн нар 2019 оны зургадугаар сарын 24-ний өдөр өөрсдийн байгууллага дээр хүлээн авч уулзав. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх Кара Сал, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан, Д.Түвшинтамир, Тамгын газрын дарга Ц.Ганболд, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Г.Цолмон, Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл нарын төлөөлөл оролцсон юм.   
   Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан төлөөлөгчдийг Улсын бүртгэлийн байгууллагаар зочилсонд талархаж байгаагаа илэрхийлээд байгууллагын үйл ажиллагаа болон өнгөрсөн жил шинэчлэн батлагдсан Улсын бүртгэлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн. Тодруулбал,  “Улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчлэн батлаад удаагүй байгаа. Бид шинэ хуулиараа улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэлийг ангилж өгсний зэрэгцээ өмнө нь хаалттай байсан нэлээд олон төрлийн мэдээллийг нээлттэй болгосон. Өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн ихэнх мэдээлэл нээлттэйгээр ашиглагдаж байгаа. Түүнчлэн шинэ хуулиар бид үйлчилгээндээ цахим суурьтай бүртгэлийн үйл ажиллагааг нэвтрүүлж, амжилттай ашиглаж байна. Гэхдээ шинэ хуулийг хэрэгжүүлэхэд цөөнгүй хүндрэлтэй асуудал тулгарч байгаа. Тиймээс та бүхэнтэй өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна.” хэмээсэн. 
    Үүний дараа ОХУ-ын Улсын бүртгэлийн газрын даргын зөвлөх К.А. Литвинцев Оросын улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар товч мэдээллийг өгсөн бөгөөд тэрбээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөх асуудал дээр “Газар, үл хөдлөх эд хөрөнгийг нэгдсэн журмаар нэг газар бүртгэж байх нь зөв. Учир нь Иргэний хуульд “газар, үл хөдлөх хөрөнгийн салшгүй байдал” гэсэн гол зарчим үйлчилдэг. Та бүхнийг энэ зарчмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бид арга зүйн болоод мэдээллийн сангаа хэрхэн хөтлөх асуудлаар бүхий л талын тусламжийг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байна. Мөн бид нисдэг төхөөрөмжийн тусламжтайгаар газрын мэдээллийг цахимжуулах асуудлаар зарим улстай хамтран семинар зохион байгуулсан. Энэ семинарыг Монголын улсын бүртгэгчдийг хамруулан зохион байгуулах боломжтой” хэмээн зөвлөсөн юм. 
     Харин Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэнтэй уулзсан уулзалтын үеэр тус газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл Оюуны өмчийн газрын үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Монгол Улс дахь барааны тэмдгийн бүртгэлийн онцлог, давуу тал, хамгаалалт, эрх зүйн орчны талаар мэдээлэл хийж, төлөөлөгчийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
4 цаг 52 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26