ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХУДАЛДААНЫ ЭРХ ЗҮЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ СИМПОЗИУМД МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Б.ЭНХ-АМГАЛАН ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦЛОО

    Хятад-Зүүн Хойд Азийн худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны хоёрдугаар симпозиум “Зүүн Хойд Азийн орнуудын хил дамнасан хөрөнгө оруулалт ба худалдааны эрх зүйн хамтын ажиллагаа” сэдвийн дор БНХАУ-ын Чанчунь хотноо 2019 оны наймдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.

   Хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улcаас нийт 10 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Энх-Амгалан “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, амжилттай оролцлоо. Тус симпозиумд худалдаа, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, худалдааг дэмжих системийн байгууллага, худалдааны танхим, зөвлөл, хууль зүйн эрдэм шинжилгээний болон хууль зүйн үйлчилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн нийт 200 гаруй зочин, төлөөлөгч оролцсон байна.

    Бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд эрх зүйн мэдлэг мэдээллийн солилцоо, хууль зүйн чанартай үйлчилгээ, маргаан шийдвэрлэлтийн механизмыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд үүнд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, тухайлбал хууль, эрх зүйн хүрээнд харилцан судлах, суралцах, туршлага солилцох, зөвлөлдөх арга зам чухал байгааг хуралд оролцогчид онцолжээ.

     Энэхүү хурлааc “Чанчуны уриалга” хэмээх баримт бичгийг гаргаж, бүс нутгийн орнуудын худалдааны үйл ажиллагаанд хууль зүйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлыг дэмжих зорилгоор Зүүн хойд Азийн худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны байнгын ажиллагаатай чуулга уулзалтыг бий болгож, Нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж ажиллуулахыг уриалсан байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
3 цаг 57 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26