НИЙТ ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД

    Монголын Хуульчдын холбооны ээлжит IV Их хурлыг 2019 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд хуралдуулах тов гарсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46.6-д зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл оролцох бөгөөд Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх болон санал өгөх ажиллагаа тун удахгүй явагдана. Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцох хуульч нь гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй байх ёстой тул Хуульчдын холбооны гишүүн хуульч Та бүхэн www.mglbar.mn цахим хуудас болон "Хуульч" апликэйншнаар өөрийн гишүүний эрхээр нэвтэрч гишүүнчлэлийн татвар, сургалтын багц цаг зэргийг шалгаж үүргийн биелэлтээ хангахыг хүсье. 

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т Хуульч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ “Хуульчдын холбооны гишүүн байж, гишүүний татвар төлөх”, 26.1.3-т “Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хамрагдах, тус холбооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх”,  мөн 26.1.4-т “Хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тодорхой багц цаг хангах” үүрэгтэй гэж тус тус заасан болохыг анхаарна уу!

Жич:

  1. Цахим хуудсанд нэвтрэх нэр /бүртгэлтэй и-мэйл хаяг/-ээ мартсан, өөрчлөх бол Хуульчдын холбооны Мэдээлэл, технологийн инженер Х.Наранхүүтэй 7011-6004, 9998-6940 дугаарт;
  2. Гишүүнчлэлийн татвартай холбоотой асуудлаар Ерөнхий нягтлан бодогчтой 7011-6007 дугаарт;
  3. Сургалтын багц цагтай холбоотой асуудлаар Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэнтэй 7011-6065 дугаарт;
  4. Таны мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд Нэгдсэн бүртгэл хариуцсан мэргэжилтэнтэй 7011-6008 дугаарын утсаар тус тус холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
3 цаг 55 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26