БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангаар  ахлуулсан ажлын хэсэг 2019 оны есдүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явуулсан. Тодруулбал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа", "Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга”, “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн зохицуулалт, шүүхийн практик” сэдвээр, УЕПГ-ын Мониторингийн хэлтсийн хяналтын прокурор Г.Оюунбаяр “Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн талаар”, “Эдийн засгийн гэмт хэргийн онцлог, түүнийг шалгахад анхаарах асуудал” сэдвээр, АШУҮИС-ийн багш, доктор, дэд профессор, хууль зүйн магистр М.Цэрэнбат “Стресс менежмент” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Баян-Өлгий аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 43 хуульч хамрагдсан.

   Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан сургалтын үеэр хуульчдын төлөөлөлтэй уулзаж санал солилцсон бөгөөд хуульчдын зүгээс жил бүр орон нутагт нь ирж сургалт зохион байгуулж байгааг сайшаалтай хүлээн авч, идэвхтэй хамрагддагаа дуулгаад, хуульчдын эрх зүйн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарах нь чухал байгааг уламжилсан. Мөн сургалтын үеэр Хуульчдын холбооны Чиг үүргийн хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир “Хуульч” аппликэйшний талаар танилцуулга хийж, мэдээлэл өгсөн юм.

   Түүнчлэн ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны зургаан жилийн ойг тохиолдуулан Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Баян-Өлгийн аймгийн Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, ахмад хуульч Р.Асхабыл,  тус аймгийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Р.Гүлбарим, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Х.Хуралай нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
3 цаг 55 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26