ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ ХУРАЛДАНА

Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрээр Өмгөөлөгчдийн хорооны ээлжит Их хурлыг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дараах хэлэлцэх асуудлын хүрээнд хуралдуулах гэж байна. Үүнд:

  1. Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2016-2019 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан танилцуулах;
  2. Өмгөөлөгчдийн хорооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
  3. Өмгөөлөгчдийн хорооны тэргүүнийг сонгох;
  4. Өмгөөлөгчдийн хорооноос Зөвлөлд төлөөлөх гишүүн сонгох;
  5. Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох зэрэг болно.

Өмгөөлөгчдийн хорооны Их хуралд оролцох Төлөөлөгчдийг сонгох сонгуульд нэр дэвших ажиллагаа 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08:00 цагт эхэлж 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22:00 цагт дуусах, санал өгөх ажиллагаа 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00 цагт эхэлж 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22:00 цагт дуусах (цахим хэлбэрээр явагдах) тул Өмгөөлөгчдийн хороонд албан ёсны бүртгэлтэй өмгөөлөгчид Холбооны цахим хуудаст өөрийн хэрэглэгчийн нэр (Хуульчдын холбоонд бүртгэлтэй и-мэйл хаяг) нууц үгээр нэвтрэн орж, хэрэглэгчийн цэснээс сонгуулийн цахим систем хэсэгт нэвтэрч нэрээ дэвшүүлнэ үү.

Нэрээ дэвшүүлсэн өмгөөлөгч нь Хорооны Их хуралд оролцох хурлын төлөөлөгчийн эрх, мөн Хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн болон Хорооноос Холбооны Зөвлөлд төлөөлөх гишүүний сонгуульд оролцох эрхийг тус тус эдэлнэ.

Нийт өмгөөлөгчид та бүхнийг Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Их хуралд төлөөлөгчөөр оролцохоор нэрээ дэвшүүлэхийг уриалж байна.

Та бүхэн сонгуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Б.Номин /Өмгөөлөгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн/-той 70116065, 91100980 дугаарын утсаар холбогдож, цахим системд нэвтрэх нэртэй холбоотой асуудлаар Х.Наранхүү (мэдээллийн технологийн ажилтан)-тэй утасны дугаар 70116004, 99986940 дугаарын утсаар тус тус холбогдож лавлана уу.

 

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

---оОо---

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
3 цаг 54 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26