Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

   Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хурлын 4 дүгээр тогтоолоор Өмгөөлөгчдийн хорооны ээлжит Их хурлыг 2019 оны 09 дүгээр сарын 27-нд хуралдуулахаар товлосон. Тус хурлаар Өмгөөлөгчдийн хорооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүнийг сонгох, Өмгөөлөгчдийн хорооноос Зөвлөлд төлөөлөх гишүүн сонгох, Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцүүлнэ. Үүнтэй холбогдуулан Хорооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн, Холбооны зөвлөлд төлөөлөх гүшүүнд нэр дэвшүүлэх өмгөөлөгчдийн материалыг хүлээн авч байна. 

Өмгөөлөгчдийн хорооны Тэргүүн, хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн болон хорооноос холбооны Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:

Монголын Хуульчдын холбооны гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй байна. Үүнд:

  • Гишүүний татварын өргүй байх;

  • Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг хангасан байх;

  • Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх;

  • Сүүлийн 3 жил мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага хүлээгээгүй байх.

Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах тухай

            Дээрх шаардлагыг хангасан Өмгөөлөгчдийн хорооны Тэргүүн, хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн болон Хороог Холбооны Зөвлөлд төлөөлөх Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид нь анкет болон холбогдох мэдээллийг /Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрээний хуулбарын хамт/ хавсарган, тус хорооны мэргэжилтэн Б.Номинд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Жич: Өмгөөлөгчдийн хорооны Тэргүүнд нэр дэвшигчийн анкетыг загварыг ЭНД-ээс Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн анкетыг ЭНД-ээс, Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн анкетыг ЭНД-ээс татаж авна уу.

ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2026-06-12 16:50
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ БОЛНО
2026-06-10 15:06
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-06-10 12:39
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-06-10 12:35