МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

   Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болж буйтай холбогдуулан Хуульчдын IV их хурлаар Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Иймд Зөвлөлийн гишүүнийг сонгох цахим сонгуулийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

   Тодруулбал, Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагт эхэлж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22:00 цагт дуусах бол санал өгөх ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагт эхэлж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагт дуусна.

  Эрхэм хуульчид Та бүхэн Холбооны www.mglbar.mn цахим хуудас, "Хуульч" апликэйшнаар өөрийн хэрэглэгчийн нэр (Хуульчдын холбоонд бүртгэлтэй и-мэйл хаяг) нууц үгээр нэвтрэн орж, “Хэрэглэгчийн цэс”-ээс сонгуулийн цахим систем хэсэгт нэвтэрч нэрээ дэвшүүлнэ үү.

  Зөвлөлийн гишүүнд дараах шаардлага хангасан хуульч нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:

1. Гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй байх;

1. Сүүлийн гурван жил мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага хүлээгээгүй байх юм.

   Зөвлөл нь гучаас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд сайн дурын хорооны гишүүдийн тоо 50 ба түүнээс дээш бол хоёр, 100 ба түүнээс дээш бол нь гурав, 200 ба түүнээс дээш бол дөрвөн гишүүнийг тус бүр төлөөлөгчөөр сонгон Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар ИХ ХУРАЛД хүргүүлнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнд орох нэг хорооны төлөөллийн дээд хязгаар дөрөв байна. Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд гишүүнийг нэг удаа улируулан ажиллуулж болно.

  Хуульчид та бүхнийг Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

  Цахим сонгуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, цахим системд нэвтрэх нэртэй холбоотой асуудлаар Х.Наранхүү (мэдээллийн технологийн ажилтан) 70116004, 99986940, Н.Анужин (Зөвлөл хариуцсан мэргэжилтэн) 70116004, 99107376  дугаарын утсаар холбогдож лавлана уу.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
13 цаг 30 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
13 цаг 42 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
18 цаг 4 мин
МЭДЭЭЛЭЛ
19 цаг 22 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25