МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ IV ИХ ХУРАЛ 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 26-НД БОЛНО

   Монгол Улсын нутаг дэвсгэрт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй бүх хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын Хуульчдын холбоо байгуулагдаад зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

  Өнгөрсөн хугацаанд Монголын Хуульчдын холбоо нь ээлжит гурав, ээлжит бус нэг удаагийн Их хурлыг зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр Их хурлыг 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар товлолоо.

   Тус Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;                             
  2. Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан;
  3. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
  4. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан;
  5. Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
  6. Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;
  7. Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
  8. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох.

  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын Их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа 2019 оны аравдугаар сарын 04-07-ны өдрүүдэд, санал өгөх ажиллагаа аравдугаар сарын 08-10-ны өдрүүдэд www.mglbar.mn цахим хуудсаар явагдана.  

   Хуульчдын холбооны дөрөвдүгээр Их хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг www.mglbar.mn цахим хуудсанд хандаж авна уу.

   Холбоо барих утас: 7011-6004, 7011-6364

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2 цаг 56 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26