“МОНГОЛЫН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН” НОМЫГ АНГЛИ ХЭЛЭЭР ШИНЭЧЛЭН ХЭВЛҮҮЛЛЭЭ

   Хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор Шагдарын Үнэнтөгс “МОНГОЛЫН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН:УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВ,  ХҮНДРЭЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт судалгааны номоо англи хэлээр шинэчлэн хэвлүүлжээ. (Хуудасны тоо 710 хуудас, В-5 хэмжээтэй.)

 

   Энэхүү ном нь Монголын хөрөнгө оруулалтын орчинд хийгдсэн цогц судалгаа, шинжилгээний бүтээл бөгөөд дэлхийн ТОП их сургуулиудад хийгдсэн англи хэл дээрх анхны бие даасан судалгаа юм. Хамрах цар хүрээний хувьд өнгөрсөн 70 гаруй жилийн үечлэл, цаашид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бүтэц, загварчлал, эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчны талаарх өргөн цар хүрээтэй мэдлэг, мэдээллийг багтаасан, судалгаа, шинжилгээ, онол - практикийн өндөр ач холбогдол бүхий бүтээл аж.

 

   Монгол Улс байгалийн баялгийн арвин нөөцтэй тэргүүлэх орнуудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт хөрөнгө оруулж, байгалийн баялгийг ашиглах сонирхол өсч, геологи, уул уурхай, газрын тосны чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэх хандлагатай байна.

 

   Ашигт малтмал улс орны нийгэм, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хөдөлгөгч хүч, хүн төрөлхтөний оршин тогтнол, ирээдүйн хөгжлийн суурь байж ирсэн. Байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эрдэс баялгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн зөв зохистой нэмэгдүүлэх, хамгаалах, ашиглах, үр өгөөжийг нь харилцан ашигтай хүртэх талаар арга зүй технологийн түвшинд өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага тулгараад буй.

 

   Тухайлбал, уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил, технологи, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд Монголын хувьд цоо шинэ ойлголт, олон төрлийн харилцаа, хамаарлыг үүсгэж байна. Энэ үүднээс тус ном нь гадаадын хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, эрх зүйн хамгаалалт, баталгаа, гэрээний харилцаа, стратегийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах арга зүй, хүлээн авагч улс болон хөрөнгө оруулагчид-үндэстэн дамнасан корпорациудын хоорондын харилцааны хэм хэмжээ, арга зүй, гэрээний эдийн засгийн загварчлал, хохирол тооцох, маргаан шийдвэрлэх асуудал, уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн болон хөгжиж буй бусад орнуудын жишиг, эрх зүйн зохицуулалтын харьцуулалт, цаашид Монгол Улсын хувьд эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, үйл ажиллагааг  сайжруулах асуудал зэргийг судлан тусгасан байна.

 

  Энэхүү бүтээл нь Монголыг сонирхон хөрөнгө оруулахаар төлөвлөж буй болон эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулан ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид, иргэд, байгууллагуудад үйл ажиллагаагаа явуулахад нь хувь нэмрээ оруулах юм.

 

   Тус номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүр, “Интерном”, “Аз хур”, МУИС-ийн номын дэлгүүр, Удирдлагын академи, Улсын их дэлгүүр, “Мир” номын дэлгүүр, онлайн сайтуудаас авах боломжтой.

 

Холбоо барих:  99018276

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
1 цаг 50 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26