Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ - Б.ЧИМИД” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

   Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулсан “Үндсэн хуулийн эхийг баригч – Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр (2019.11.28) Төрийн ордонд боллоо.

   Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бираагийн Чимидийн мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Чимид” сан, МУИС, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан юм.

   Хурлаар Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ц.Нарангэрэл “Монголын хууль зүйн домог – Б.Чимид багш”, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа “Үндсэн хуулийг тайлбарлагч”, хууль зүйн шинжлэх ухааны доктор, гавьяат багш Л.Баасан “Профессор Б.Чимид ба сурган хүмүүжүүлэх ур чадвар”, Улсын Их Хурлын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, гавьяат хуульч, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналт Д.Лүндээжанцан “Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар”, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, гавьяат хуульч Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн хяналтын Монгол загвар: Үндсэн эрхийн хамгаалал ба эрх мэдлийн тэнцвэр” сэдвүүдээр илтгэл тавьсан юм.

   Энэхүү хуралд Монголын эрдэмтэн судлаачдаас гадна АНУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг долоон улсын эрдэмтэн, судлаачид, мөн олон улсын зарим байгууллагын төлөөлөгчид оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тухайлбал, үдээс өмнөх хуралдаанд Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг “1992 оны ардчилсан Үндсэн хууль ба олон улсын дэмжлэг”, Японы Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор Окочи Минори “Япон Улсын Үндсэн хуулийн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан бол үдээс хойших хуралдаанд Буриадын их сургуулийн доцент, хууль зүйн шинжлэх ухааны доктор Анна Тимофеевна “Медиац ба эвлэрүүлэх ажиллагаа (онолын зарим асуудал)”, БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургуулийн зочин судлаач, хууль зүйн ухааны доктор Пак Шинь “БНСУ-ын Орон нутгийн эрх мэдэл хуваарилах тогтолцоо ба одоогийн Үндсэн хуулийн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Мөн Монголын Хуульчдын холбооны урилгаар ирсэн БНХАУ-ын Рэнминий их сургуулийн Хуулийн сургуулийн Үндсэн хууль болон Захиргааны эрх зүйн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Чиэн Күн “Нийтийн хөтөлбөр (1949) дэх ардчиллын зарчим” илтгэл тавьсан юм.

   Түүнчлэн тус хурлаар Хууль зүйн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “Хууль тогтоох эрх мэдлийн Үндсэн хуулийн шинэтгэл”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар “Үндсэн хуулийн таних шинж”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан “Шүүх эрх мэдлийн Үндсэн хуулийн шинэчлэл”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт “Хүний эрхийн захиргааны эрх зүйгээр хамгаалах Үндсэн хуулийн суурь асуудал”,  Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт “Төрийн албан тушаалтны хариуцлага”, Удирдлагын академийн Удирдлага, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Г.Жаргал, Төрийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, гавьяат багш Я.Долгоржав нар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь: Зохион байгуулалт, шийдвэр, түүхэн үечлэл, сургамж, хандлага” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.

   Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан болон хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцсан төр, нийгмийн зүтгэлтэн, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөллүүд нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бираагийн Чимидийн эх барьж батлуулсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, түүхэн ач холбогдлын талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулахаас эхлээд эцэслэн батлуулах хүртэлх бүхий л явцад түүний барьж байсан зарчим, байр суурь, хуульч, сурган хүмүүжүүлэгчийнх нь арга барил, мэдлэг, туршлагын талаар дурсамж, сэтгэгдлээ хуваалцсан билээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2026-06-12 16:50
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ БОЛНО
2026-06-10 15:06
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-06-10 12:39
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-06-10 12:35