“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлт хийлээ

    iLAW платформ нь Монголын хууль зүйн салбарт тэр тусмаа хуулийн технологийн салбарт ажиллаж буй хуульч, программ хөгжүүлэгч залуусын оюуны бүтээл бөгөөд хууль зүйн уламжлалт үйлчилгээг цахим хэлбэрт оруулан, хэрэглэгчийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, хүссэн үедээ, хүссэн газраасаа хэрэгцээт хууль зүйн үйлчилгээгээ мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс бага үнээр авах боломжийг олгосон билээ. Тэдний нэвтрүүлсэн үйлчилгээг дурдвал;

  • Хууль зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй олгох;
  • Хуульч, өмгөөлөгчтэй чатлан үнэ төлбөргүй зөвлөгөө, тусламж авах;
  • Гэрээ, баримт бичгийг цахимаар шууд хэрэглэх, авах;
  • Хуульчтай шууд видео дуудлага хийх;
  • Хууль зүйн баримт бичгийг өөртөө зориулан захиалах;
  • Хууль зүйн баримт бичгийг худалдаалах.                                            

   iLAW платформын үйлчилгээг 2019 оны есдүгээр сараас нийтэд санал болгож эхэлснээс хойш 24.000 орчим хэрэглэгчдэд дээрх үндсэн 6 үйлчилгээг амжилттай хүргэж ажилласаар байна.

   Монголдоо анхлан хууль зүйн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр, цогцоор нь санал болгосон iLAW платформ нь үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, iLAW WORLD KOREA цоо шинэ үйлчилгээг БНСУ-д ажиллаж, амьдарч буй нийт Монголчууддаа танилцуулж, албан ёсны нээлтийг хийлээ.

   2019 оны 12 дугаар сарын 01-нд БНСУ-ын Сөүл хотод танилцуулагдсан iLAW WORLD KOREA нь iLAW платформоос үзүүлж буй үндсэн 6 үйлчилгээн дээр суурилсан бөгөөд БНСУ дахь Монголчуудад нийтлэг тулгардаг хуулийн асуудлыг дээр дурдсан хялбар арга, хямд зардлаар солонгос, монгол хуульч, өмгөөлөгч, орчуулагч, нотариатч оролцуулан цогцоор нь шийдвэрлэх багц үйлчилгээ юм.

   Мөн энэхүү нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэн бусдаар төлөөлүүлж ажил, үйлчилгээгээ гүйцэтгүүлэх боломжийг олгосон 7 дахь цэс буюу “ТӨЛӨӨЛӨЛ”-ийн үйлчилгээг танилцууллаа.

Хэрэв та болон таны эргэн тойрон дахь хүмүүст

  • Визний асуудал тулгарсан,
  • Ажил хийсэн цалингаа авч чадахгүй,
  • Үйлдвэрлэлийн осол, даатгалын үйлчилгээтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй,
  • Гэмт хэрэгт холбогдсон,
  • Монгол Улсын болон БНСУ-ын иргэнтэй гэр бүл болох, салах, овог нэр өөрчлөх эсхүл эд хөрөнгийн маргаан үүссэн,
  • Монгол Улсад заавал очих шаардлагагүйгээр гэр бүл, эд хөрөнгө, орон байр, зээлийн төлбөртэй холбоотой асуудлаа шийдвэрлэх шаардлага тулгарсан,
  • Бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай болсон бол эдгээрийг болон бусад асуудлыг “iLAW WORLD KOREA” үйлчилгээг ашиглан шийдвэрлэх боломжтой!

   Нээлтийн арга хэмжээний үеэр БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ болон БНСУ-ын хуулийн фирмийн төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгсний зэрэгцээ 1,000 орчим монголчууд ирж, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан, шинэ хэрэглэгчээр бүртгүүлэв.

? Эрх зүйн ухаалаг үйлчилгээг иргэн бүрт хүргэнэ ?‍⚖️

?Android утсанд татах http://bit.ly/35eI1Nc
?iPhone утсанд татах https://apple.co/2MpUSDp

▪Facebook: https://www.facebook.com/ilawMN
▪Instagram: https://www.instagram.com/ilaw_mn
▪Twitter: https://twitter.com/ilaw_mn

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
50 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26