“Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

   Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.     Хэлэлцүүлэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнөөгийн байдал” сэдвээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд, “Шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх асуудал” сэдвээр МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгцээ, шаардлага” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, хурандаа Б.Батболд, “Япон Улсын иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн онцлог” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Н.Норовсамбуу нар илтгэл хэлэлцүүлсэн.

   Илтгэл хэлэлцүүлсний дараа сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн бөгөөд хэлэлцүүлэгчдээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Өнөрцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, “ELB Partners” ХХН-ийн захирал Д.Энхзул,  МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны гишүүн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаярт нар оролцсон юм.

   Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Г.Цолмонгэрэл оролцож, хэлэлцүүлэгч нарт сонирхолтой асуулт тавьж хэлэлцүүлгийг удирдан чиглүүллээ.

  Хэлэлцүүлгийн үр дүнд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүх, шийдвэр гүйцэтгэх байгууллага болон судлаачдыг оролцуулан зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар оролцогчид санал нэгдлээ. Мөн хэлэлцүүлгээс гарсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой саналуудыг нэгтгэн төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргахаар болов.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
51 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26