З.ЭНХБОЛД: ХОЁР ДАХЬ ХОЛБООГ ХЭРХЭВЧ БАЙГУУЛЖ БОЛОХГҮЙ ШАЛТГААН НЬ ТӨРИЙН БОДЛОГЫН ЭСРЭГ БОЛЧИХООД БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ

   Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Өдрийн сонин"-ы 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн №248(6349) дугаарт өгсөн ярилцлагадаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсан асуудлаар дараах тайлбарыг өгчээ.

...-Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд мөн хориг тавьсан. Түүний зүгээс “Өмгөөлөгчдийн холбоо”-г дахин байгуулахыг дэмжих боломжгүй гэж үзжээ. Үүнийг тодруулаач?

-Өмнө нь тусдаа байсан Хуульчдын холбоо, Өмгөөллийн холбоог хууль гаргаад нэг байгууллага болгосон юм. Хуульч, өмгөөлөгч Хуульчдын холбоондоо татвар төлнө, тэгж байж хуульчаар ажиллах сертификатаа авна. Өмгөөллийн холбоо байснаар өмгөөлөгч дахиад л тус холбоонд давхар татвар төлнө гэсэн үг. Өмгөөлөгчийн, шүүгчдийн, прокуроруудын зэрэг холбоо байхыг болиулаад дэлхийн жишгийн дагуу нэг холбоо байгуулсан юм. Хэдэн мянган төрийн бус байгууллагаас дөрөв, тавхан нь л өөрийн гэсэн хуультай байдгаараа ялгагдаж байдаг. Нэг нь энэ Хуульчдын холбоо. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхим буюу Компаниудын холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагууд юм. Эд бүгд өөрийн гэсэн хуультай. Хуультай байдгийнхаа хувьд улс даяар ганцхан л байх ёстой. Хуульчдын холбоо нь хуульчдыг сургах, сонгон шалгаруулах, лиценз өгөх, зөрчил гаргах юм бол лицензийг нь хураах гэх мэтийн үйл ажиллагаа явуулдаг түүнийхээ төлөө гишүүдээсээ татвар авах юм. Хуучин хууль зүйн яамны хийдэг байсан үүргийг энэ холбоонд хуулиар шилжүүлээд өгчихсөн хэрэг. Хоёр дахь холбоог хэрхэвч байгуулж болохгүй шалтгаан нь төрийн бодлогын эсрэг болчихоод байгаатай холбоотой. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын тухай хуулийг хэлэлцэж эхлэх гэж байх шиг байна. Уг хууль батлагдвал Монгол Улсад тухайн асуудлаар ганцхан л мэргэжлийн холбоотой болно.

   Жишээ нь, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60, 70 холбоо бий. Ерөнхийлөгч чиглэл өгснөөр эдгээр холбоод нэгдэж “шүхэр холбоо”-той болсон. Хуулиар компаниуд тодорхой тооны хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулах ёстой, хэрэв ажиллуулаагүй бол тухайн компани төлбөр төлдөг. Тэр төлбөрийг хуучин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам авдаг байсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод “шүхэр холбоо”-той болж чадвал тэр мөнгийг өгье гэсэн юм. Тэр мөнгөний захиран зарцуулах эрхийг яам биш холбогдох холбоонд нь өгье гэхэд 60, 70 холбоотой байгаа юм. Тиймээс нэгдэж нэг холбоо болох чиглэлийг өгсөн хэрэг. “Шүхэр холбоо” нь чухал үүрэгтэй. Тэд аж ахуйн нэгжүүд дээр очоод хичнээн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж байгаа эсэхийг шалгана. Ажиллуулаагүй байвал төлбөрөө авна. Ингэж хагас төрийн байгууллага шиг ажиллана. Олсон мөнгөөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажилтай болгоно. Холбоог нэг болгож, онцгой эрх өгөх гэсний учир нь төр өөрийнхөө үүргийг жинхэнээс нь шилжүүлж өгөх гээд байгаа юм. Төр бүгдийг нь хариуцаж даахгүй байна шүү дээ. Компани бүрээр яваад хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж байгаа эсэхийг шалгаад, тоолоод явах хүн хүч, орон тоо байхгүй учраас хариуцсан хүнд нь орлогыг нь өгөөд, жил бүр тайланг нь авч байх юм. Цаашид холбоодын үйл ажиллагааг жигдрүүлэх, дарга нь тодорхой хугацаанд солигдож байдаг дүрмүүдийг хуульчилж өгөх юм. Хэрэв энэ шалгуурыг даахгүй бол төрөөс өгсөн эрхээ буцаагаад авчихна. Хуульчдын холбоо нь Өмгөөллийн холбоо болоод хоёр хуваагдчих юм бол хуульчдын холбооны тухай хууль дээр байгаа сертификат өгдөг эрхээ буцаагаад авчихна гэсэн үг. Нэг холбоо болсноор өмгөөлөгч шүүгч, прокурорт үнэлгээ өгнө. Шүүгч, прокурор нь өмгөөлөгчдөө үнэлгээ өгнө. Ажлаа хийж чадахгүй нэгнийг холбооноосоо хасчихаж болно.Энэ хүн хуульчаа хийж чадахгүй гэдэг л үнэлгээнд хүрнэ. Угтаа Хуульчдын холбоон дотор Өмгөөлөгчийн дэд холбоо байдаг. Хуульчдынхаа холбоонд төлсөн нэг л татвараар дэд холбоо нь санхүүждэг. Холбоо байгуулъя гэсэн хүн бүрт хууль гаргаж өгөөд байх юм бол дахиад л замбараагүй байдал руугаа орно...

Эх сурвалж: Өдрийн сонин

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
51 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26