“ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ШУДАРГА БАЙДЛЫН СУДАЛГАА”-НЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦАНА УУ!

   Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монголын Хуульчдын холбоо, Азийн сан хамтран явуулсан “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа”-ны тайланг эмхэтгэн хэвлүүлээд байна.

   Шүүх, хуулийн салбар ёс зүйтэй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нь нийгмийн бүхий л салбарт хууль ёс тэгш хэрэгжих, шударга ёс хангагдахын үндэс суурь болдог. Тиймээс энэ салбарын талаарх иргэд, олон нийтийн үзэл бодол, хандлага, бодит нөхцөл байдлыг тодорхойлж, өөрчлөн сайжруулах зорилгоор энэхүү судалгааг хийжээ. Судалгаанд Улаанбаатар хот, 6 аймгийн хэмжээнд шүүх болон хуулийн байгууллагаас 2017-2018 онд үйлчилгээ авсан 814 иргэн, (Улаанбаатар-428, Орон нутаг-386), 288 аж ахуйн нэгж байгууллага, мөн шүүгч, прокурор, цагдаагийн мөрдөгч, АТГ-ын мөрдөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн шинжээч, өмгөөлөгч, нотариатч, эвлэрүүлэн зуучлагч зэрэг 938 хуульч, албан хаагч хамрагдсан байна.

   Энэхүү тайланг судалгаанд оролцогч хуульч, албан хаагчдад хамаарах үр дүнг нэгтгэн, үзүүлэлтийг дунджаар тооцон гаргасан бөгөөд хуульч, албан хаагчдын дийлэнх нь үйлчлүүлэгчдийн харилцаа хандлага, ёс зүйг “тааруу” гэж үнэлсэн бол хуульч, албан хаагчид өгсөн иргэд, ААНБ-ын үнэлгээ харьцангуй сайн байжээ. Тодруулбал, нийт иргэн, ААНБ-ын 39 хувь нь хуульч, албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйг “сайн”, “маш сайн” гэж үнэлжээ. Харин хуульч, албан хаагчдын хувьд “дунд” үнэлгээ өгсөн оролцогч илүү олон байгаа нь өөрсдийн ёс зүй, харилцаа хандлагад шүүмжлэлтэй хандаж байгааг харуулж байгааг тайланд дурджээ.

   Мөн судалгаагаар хуульч, албан хаагчдын шударга байдлын талаарх иргэн, ААНБ, хуульч, албан хаагчдын төсөөллийг үнэлсэн бөгөөд шударга байдлын үнэлгээ нийт оролцогчдын дунд нэлээд хуваагдмал байсан байна. Ялангуяа “асуудлын тал хувийг шударгаар шийддэг” гэх төсөөлөл багагүй хувийг эзэлж байсан нь хуульчдад итгэх иргэдийн итгэл сул байгааг харуулж байна.

   Тус судалгааны дэлгэрэнгүй тайланг ЭНД дарж татаж авна уу!

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06