“ВЕБИНАР” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар /COVID-2019/ дэгдэж, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг танхимын хэлбэрээр явуулах боломжгүй болоод байгаа билээ.

   Иймд Монголын Хуульчдын холбооноос зайн сургалтын нэгэн төрөл болох “вебинар” сургалтыг хуульчийн үргэлжилсэн сургалтад нэвтрүүлж, эхний сургалтыг 2020 оны дөрөвдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

   Сургалтаар УЕПГ-ын Сургалтын албаны хяналтын прокурор Г.Оюунболд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт” сэдвээр, Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн ахлах хянан шалгагч Б.Төмөрбат “Мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо” сэдвээр, Дотоод хэргийн их сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор Н.Мөнхзул “Сонгуулийн эрх зүй” сэдвээр, Татварын итгэмжлэгдсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн Сургалт, судалгааны менежментийн хорооны дарга, “Монголтакс” ХХК-ны үүсгэн байгуулагч Х.Тунгалагмаа “Татварын хуулийн хэрэглээ болон татварын маргаан, хяналт шалгалт” сэдвээр тус тус хичээл заасан.

   Сургалтад 35 хуульч хамрагдсан бөгөөд тэд ““Вебинар” сургалт нь оролцогчдын цагийг хэмнэсэн, хаанаас ч хамрагдах боломжтой, шинэлэг, орчин үеийн технологид суурилсан, оролцогч сонирхсон асуултаа асуух, багштай харилцан ярилцах, санал хүсэлтээ илэрхийлэх зэрэг олон давуу талтай байснаараа ач холбогдолтой байлаа” гэдгийг онцолсон юм.

   Тиймээс Хуульчдын холбоо нь хуульчдаас ирүүлсэн санал, тэдний хэрэгцээ шаардлагад тулгуурлан онлайнд суурилсан энэ төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06