ВЕБИНАР СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА

   Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос хуульчийн үргэлжилсэн сургалтын 2020 оны төлөвлөгөө, чиглэлийг хуульчдаас ирүүлсэн саналыг үндэслэн баталж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангасан. Гэвч дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар /COVID-2019/ дэгдэж, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг танхимын хэлбэрээр явуулах боломжгүй болсон.

   Иймд Монголын Хуульчдын холбооноос зайн сургалтын нэгэн төрөл болох “вебинар” сургалтыг хуульчийн үргэлжилсэн сургалтад нэвтрүүлж, хуульчдыг үргэлжилсэн сургалтын багц цагаа хангах нөхцөл боломжийг бүрдүүллээ.

   Зайн сургалт (вебинар) нь дэлхий дахинаа хурдацтайгаар хөгжиж байгаа бөгөөд хөл хорио тогтоосон нөхцөл байдалд нэн тохиромжтой сургалтын арга хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, та интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжийг (гар утас, нөүтбүүк, компьютер) ашиглан гэрээсээ, ажлаасаа гээд байршил хамаарахгүйгээр сургагч багштай холбогдож, асуулт асууж харилцах боломжтой юм.

   Хуульчдын холбооноос хоёр дахь удаагийн вебинар сургалтаа 2020 оны 05 дугаар сарын 06, 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд Та сургалтад бүртгүүлэх бол ЭНД дарж эсвэл 70116065 утсаар Сургалтын хорооны мэргэжилтэн (Б.Энхзаяа)-тэй холбогдоно уу. Сургалтад хамрагдах хуульчдын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.

Сургалтад хамрагдах зааварчилгаа ТАТАХ

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06