ХУУЛЬЧДЫГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА

   “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа хуульчдыг “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

   Шагнал гардуулах ёслол өнөөдөр “Хуульчдын танхим”-д болсон бөгөөд ёслолд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Сургалтын хорооны дарга, Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Батболд, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны дарга, өмгөөлөгч Л.Энхсайхан нар оролцсон.

   Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөж, Монголын Хуульчдын холбоо болон хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монголын Хуульчдын холбооны гишүүн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Гочоогийн Банзрагч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Осордэлэгийн Жанчивнямбуу, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дарамын Мягмаржав, Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Базаргарьдын Сүхгомбо, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ноостын Хонинхүү, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Эрдэнэчимэгийн Энэбиш, Өмнөговь аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Цолмонбаатарын Ариунжаргал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Мягмарсүрэнгийн Алтанцэцэг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Батбаярын Батжаргал, Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ходройн Батчимэг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Доржийн Ганчимэг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Нэргүйн Дамбадаржаа, Багануур дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Нямаагийн Энхтуяа, Хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн, өмгөөлөгч Лхагваагийн Мөнхсайхан, Хуульчдын холбооны Төв аймаг дахь салбарын зохицуулагч, өмгөөлөгч  Баярхүүгийн Баярмагнай, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Лхагвасүрэнгийн Галбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Дангаасүрэнгийн Хэрлэнчимэг нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.

   Мөн энэ үеэр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Дашийн Эрдэнэтөгсийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06