УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН
УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2020.08.18

    Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16 дугаар зүйл, “Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийн “Ес” дэх хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараахь ажлын байрыг зарлаж байна:

Ажлын байр:

    Хууль зүйн туслалцааны төвийн нийслэл дэх салбарт түр ажиллах улсын өмгөөлөгч.

Үндсэн чиг үүрэг:

  • Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцаа үзүүлэх;
  • Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах.

Тавигдах шаардлага:

1. Монгол Улсын иргэн;

2. Хууль зүйн их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

3. Хуульчийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх авсан;

4. Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай;

5. Албан хэрэг хөтлөлтийн ерөнхий мэдлэгтэй;

6. Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;

7. Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт.

Бүрдүүлэх материал:

1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет; /татаж авах/

2. Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

4. Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн хуулбар;

5. Дээд боловсролын дипломын хуулбар; /эх хувийн хамт/

6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; /нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон, гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно/

7. Иргэний үнэмлэхийн хуулбар;

8. Ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;

Материал хүлээн авах хугацаа:

   Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

   Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрдүүлж info@lac.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

   Сонгон шалгаруулалтад оролцогч та 7000-4030 утсаар материал хүлээн авсан эсэхийг лавлаж баталгаажуулна уу. Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээртэй холбогдуулан цаг үеийн шаардлагаар сонгон шалгаруулалт болох товыг жич зарлана.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй

7000-4030 дугаарын утсаар холбогдоно уу.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06