Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
УВС АЙМАГ ДАХЬ САЛБАРТ ТҮР ХУГАЦААГААР АЖИЛЛАХ УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН
УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


2020.09.15

   Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16 дугаар зүйл, “Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийн “Ес” дэх хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараах ажлын байрыг зарлаж байна:

Ажлын байр:

Хууль зүйн туслалцааны төвийн Увс аймаг дахь салбарт түр ажиллах улсын өмгөөлөгч.

Үндсэн чиг үүрэг:

  • Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцаа үзүүлэх;

  • Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах.

Тавигдах шаардлага:

1. Монгол Улсын иргэн;

2. Хууль зүйн их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

3. Хуульчийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх авсан;

4. Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;

5. Албан хэрэг хөтлөлтийн ерөнхий мэдлэгтэй;

6. Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;

Бүрдүүлэх материал:

1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет; /татаж авах/

2. Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

4. Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн хуулбар;

5. Дээд боловсролын дипломын хуулбар; /эх хувийн хамт/

6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; /нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон, гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно/

7. Иргэний үнэмлэхийн хуулбар;

8. Ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;

9. Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт.

Материал хүлээн авах хугацаа:

  Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2020 оны 09 дүгээр сарын 15ы өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

  Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрдүүлж info@lac.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

**Сонгон шалгаруулалтад оролцогч та 7000-4030 утсаар материал хүлээн авсан эсэхийг лавлаж баталгаажуулна уу. Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээртэй холбогдуулан цаг үеийн шаардлагаар сонгон шалгаруулалт болох товыг жич зарлана.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй

7000-4030 дугаарын утсаар холбогдоно уу.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
8 цаг 3 мин
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭРХ ЗҮЙГЭЭР МЭРГЭШСЭН ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
11 цаг 1 мин
Өмгөөлөгч Д.Буянзаяад талархал ирүүллээ
12 цаг 55 мин
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
Өчигдөр 16 цаг 16 мин
САНАЛ АВЧ БАЙНА
2026-02-06 15:17
ӨМГӨӨЛӨГЧ Э.МӨНХЗОЛБООД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-02-06 14:29
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
2026-02-06 10:27
“СОЛОНГОН ГҮҮР” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-02-06 10:26
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-02-05 10:06
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-02-04 14:40
МЭРГЭШСЭН ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-02-03 14:51
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2026-02-03 11:26
ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2026-02-03 09:12
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2026-02-03 09:09
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИТГЭЛИЙН УРАЛДААН БОЛНО
2026-02-02 16:39
МЭНДЧИЛГЭЭ
2026-02-02 11:20
ХАННС-ЗАЙДЕЛИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-01-30 16:19
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНЭЭР ӨМГӨӨЛӨГЧ С.ЦАЦРАЛТУЯА СОНГОГДЛОО
2026-01-30 14:06
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНЭЭР ӨМГӨӨЛӨГЧ С.ЦАЦРАЛТУЯА СОНГОГДЛОО
2026-01-30 14:06
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2026-01-30 13:26