ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН 2020 ОНЫ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД

   Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын даалгаврын үнэлгээтэй холбогдуулан гаргасан гомдлыг хянаж, оролцогчдын бодлогын даалгаврыг нягтлан, дүнг нэгтгэн гаргалаа.

  Нийт 313 оролцогч гомдол гаргасан бөгөөд Захиргааны эрх зүйн бодлогын 296, Иргэний эрх зүйн бодлогын 313, Эрүүгийн эрх зүйн бодлогын 303 даалгаврыг тус тус дахин дүгнэлээ.  

   Монгол улсын Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдал зарласан тул Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо  Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн хороодын үйл ажиллагаа явуулах нийтлэг журмын 4.1 дүгээр зүйлд заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэлбэрээр хуралдаж, бодлогын даалгаврын гүйцэтгэлийг шалгасан дүнг хэлэлцэж, 70 ба түүнээс дээш оноо авсан оролцогч нарыг Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн тооцож, тогтоол гаргалаа.

   Та өөрийн үнэлгээгээ burtgel.mglbar.mn сайтад өөрийн эрхээр нэвтэрч танилцана уу.

   Шалгалтын нэгдсэн жагсаалтыг ЭНД ДАРЖ харна уу.

            Жич: Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 9.4-д “гомдол гаргагчийн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн анхны үнэлгээ болон энэ журмын 9.1 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу дахин нягталж үзсэн бодлогын шалгалтын үнэлгээний аль өндөр авсан үнэлгээгээр эцсийн үнэлгээг тооцно“ гэж заасан. Иймд таны оноо нэмэгдээгүй бол анх өгсөн үнэлгээнээс бага оноогоор үнэлсэн гэж ойлгоно уу.        

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
14 цаг 53 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
15 цаг 5 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
19 цаг 27 мин
МЭДЭЭЛЭЛ
20 цаг 45 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25