Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа

   Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа.

   Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр, уламжлал болгон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Чимид сан, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Үндсэн хуульт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “Легал Дата” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

   Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, магистрант, докторант гээд нийт 16 илтгэл,  оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Шихихутуг Их сургуулийн оюутнуудаас 22 илтгэл ирүүллээ.

   Уралдааны эхний шатны шалгаруулалтыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөллийн олонхийн саналаар шалгаруулалтыг хийлээ. Шалгаруулалтыг хийхдээ зохиогчийн талаарх мэдээллийг авалгүйгээр илтгэл тус бүрийг уншин танилцаж, илтгэлийн сэдэв, шинэлэг санаа, тулгамдсан асуудал-шийдэл дэвшүүлсэн байдал, практик ач холбогдлыг нотолсон эсэх, логик агуулгатай эсэх, санаагаа товч бөгөөд тодорхой, оновчтой дэвшүүлсэн эсэх, гаргасан дүгнэлт, санал  бодитой эсэх, ишлэл зүүлтийг зохих ёсоор авсан эсэх, удирдамжид тавигдсан бусад шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзлээ.

  • Уралдааны шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:
    Г.Цэрэнжид “ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН БА ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ”;

  • С.Асланбек “ҮНДСЭН ХУУЛИЙН 6.2 ДАХЬ ХЭСЭГТ ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАРИМ НЭР ТОМЬЁОГ ХҮНИЙ ЭРХИЙН ҮҮДНЭЭС ТАЙЛБАРЛАХ НЬ”;

  • С.Цэрэндолгор, О.Төрболд “ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААР ХАМГААЛАХ НЬ”;

  • Э.Сундуй “ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛЛАХАД ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ, ХЯНАЛТ, ТЭНЦЭЛ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ЭСЭХЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ”;

  • Б.Буянхишиг “МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙН ТОГТОЛЦОО НЬ ЛИБЕРАЛ БА СОЦИАЛИСТ ӨМЧИЙН КОНЦЕПЦИЙН ДУНДАХ ШИНЭ ЗАГВАР БОЛОХ НЬ ” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Оюутны салбарт:

  • Р.Оюундэлгэр “ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ДАХЬ ХУУЧ ХАМААРАЛ БУЮУ ШҮҮХИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАРЧМЫН ХЭВ МАЯГ, ТҮҮНИЙГ ХАЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД НИЙЦҮҮЛЭХ НЬ”;

  • Б.Улсболд “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ НАМЫН ДОТООД АРДЧИЛЛЫН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХОЛБОГДОХ ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ: ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА”;

  • Д.Дэмидханд  “ТӨРИЙН ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ҮҮНИЙГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ, НИЙГМИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭХ НЬ”;

  • Б.Мягмарсүрэн “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ЗОХИЦУУЛАЛТ БА ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ ХЯЗГААРЛАХ МЕХАНИЗМЫН ЗАРИМ АСУУДАЛ”;

  • Л.Энхтайван “ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ БА ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХЯНАЛТ, ТЭНЦВЭРИЙН ЗАРИМ АСУУДАЛД (Захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд)” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

  Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2020 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ. 

Эх сурвалж: http://nli.gov.mn/?p=7872

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ БАТЛАМЖИЛЛАА
Уржигдар 16 цаг 46 мин
ДЭЛХИЙН БАНК “BUSINESS READY 2025” ТАЙЛАН: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 40 ХУВЬД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
Уржигдар 16 цаг 32 мин
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
Уржигдар 14 цаг 34 мин
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-05-14 11:38
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-05-14 11:21
КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-05-13 13:44
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-13 10:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ГУТГААР БАЙР)
2026-05-11 15:24
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ДЭД БАЙР)
2026-05-11 14:46
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-11 13:39
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ТЭРГҮҮН БАЙР)
2026-05-11 13:12
"КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2026-05-11 12:24
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД 11123 ИРГЭНД ХУУЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
2026-05-11 11:04
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-05-11 10:09
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-05-09 16:58
“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-08 13:44
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-08 13:42
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-05-07 20:33
"Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд урьж байна
2026-05-07 20:08
“ХҮНДЛЭЛЭЭР НӨХӨРЛӨЕ” СУРГАЛТАД 15 МЯНГАН ГАРУЙ СУРАГЧ ХАМРАГДЛАА
2026-05-08 13:46