ШИНЭ ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Монголын Хуульчдын холбооноос шинэ хуульчдад зориулсан сургалтыг 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад 2020 онд хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан 150 хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 2 багц цаг тооцлоо.

  Энэхүү сургалт нь шинэ хуульчдад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгох, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, цаашид тогтмол, тодорхой шат дараалалтай, харилцан уялдаа холбоотойгоор явагдах хуульчийн мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх сургалтад тогтмол хамрагдахад шаардлагатай суурь мэдлэгийг олгоход чиглэгддэг.

   Энэ удаагийн сургалтаар Хуульчдын холбооны удирдлага, зохион байгуулалт, хороодын үйл ажиллагаа, хуульч гишүүнийхээ хувьд Холбоотой хэрхэн харилцах, эрхээ хэрхэн эдэлж, үүргээ хэрхэн хэрэгжүүлэх үндэслэл, журмын талаар тодорхой мэдээлэл өгсөн. Мөн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, зөрчил хянан шийдвэрлэх тогтолцоо, зохион байгуулалтын талаарх мэдлэгийг олголоо. Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Н.Баасанжав “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Л.Галбаатар “Хуульчдын холбооны чиг үүрэг” сэдвээр, Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэбилэг “Хуульчийн мэргэжлийн хариуцлага” сэдвээр, “Ханголомт” группийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн харилцаа, хандлага” сэдвээр тус тус хичээл заасан юм. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
23 цаг 29 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06