“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИД ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХЭД ӨМГӨӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

   Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2019-2022 онд хэрэгжүүлж байгаа билээ.

   Тус төсөл нь гэр бүлийн хүчирхийлэл(ГБХ)-ийн хохирогчдын эрх зүйн туслалцаа авах хүртээмжийг сайжруулах зорилготой бөгөөд энэ хүрээнд өмгөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг  хангах чиглэлээр Монголын Хуульчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, өмгөөлөгчдийг мэргэшүүлэх, сургагч багшаар бэлтгэх сургалтыг өнгөрсөн жил хамтран зохион байгуулсан.

   Энэ удаа “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧДОД ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХЭД ӨМГӨӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ” сэдвийн хүрээнд хуульч-өмгөөлөгч нарт зориулсан сургалтыг 2021 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр вебинар хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар, зөвлөхийн хамтаар сургалтыг чиглүүлэн явуулна.

  Энэхүү сургалт нь ГБХ-ийн хохирогчид эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх өмгөөлөгчдийн ур чадварыг хөгжүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид туслалцаа үзүүлэх өмгөөлөгчдийн эгнээг тэлж, мэргэшүүлэхэд анхаарч буйгаараа онцлогтой бөгөөд сургалтад оролцогчид сургалтын эцэст дараах үр дүнд хүрэх юм. Үүнд:

-ГБХ-тэй тэмцэх чиглэлд өмгөөлөгчийн оролцоо болон бусад байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар ойлголтоо бататгана;

- ГБХ-ийн хохирогчид хэрхэн хохирогч төвтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр мэдлэгээ гүнзгийрүүлнэ;

-ГБХ-ийн хохирогчийн эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй болж, практикт хэрэгжүүлэх боломжтой болно.

    Сургалтад хамрагдах хүсэлтэй өмгөөлөгчид 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийг хүртэл ЭНД ДАРЖ дарж бүртгүүлнэ үү!  Сургалтад хамрагдах өмгөөлөгчдийн тоо хязгаартай бөгөөд хамгийн эхэнд хандсан нь сургалтад хамрагдах боломжтой болохыг анхаарна уу.  

Сургалтын хөтөлбөртэй ЭНД ДАРЖ танилцана уу!

   Жич: Сургалтад хамрагдсан өмгөөлөгчид 2021 оны хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг тооцох бөгөөд сертификат олгоно. Сургалтын төлбөр болох 42.500 төгрөгийг хамтран зохион байгуулагч байгууллагаас санхүүжүүлнэ.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
23 цаг 29 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06