2021 ОНЫ ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо нь 2020 оноос эхлэн “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг цахим буюу “вебинар” хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.

   Энэ удаа 2021 оны хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 14, 15, 16-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

  Сургалтын үеэр Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, судлаач Б.Эрдэнэбилэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд тэдгээрийн хууль зүйн учир холбогдол” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш М.Наранцэцэг “Эд хөрөнгө хөлслөх гэрээ” сэдвээр,  Дотоод хэргийн их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Н.Мөнхзул “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, онцлог” сэдвээр, "Отгонтэнгэр" их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Д.Эрдэнэчимэг  “Оюуны өмчийн эрх зүйн зөрчил, хүлээлгэх хариуцлага” сэдвээр, ШЕЗ-ийн шүүхийн сургалт хариуцсан ахлах референт П.Баярцэцэг “Хуульчийн мэргэжлийн ёс зүй” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн үзэл баримтлал-хүмүүнлэг иргэний нийгэм, үндэсний эв нэгдэл” сэдвээр тус тус хичээл заасан юм. Тус сургалтад 100 гаруй хуульч хамрагдлаа.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
15 цаг 13 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
15 цаг 25 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
19 цаг 47 мин
МЭДЭЭЛЭЛ
21 цаг 5 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25