ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НЭР ХҮНД, ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ХУУЛЬЧДЫН САНАЛ, ШҮҮМЖИЙГ СОНСЛОО

   Монголын Хуульчдын холбооноос "Хуульчийн эрх зүйн байдал, нэр хүнд, хариуцлага" сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр  зохион байгууллаа.

   Хуульч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь саад учруулах, албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан нэр төр, алдар хүндэд нь халдах зэрэг зүй бус үйлдлүүд гарч байгаатай холбогдуулан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, хуульчдын нэр хүндийг хамгаалах арга замын талаар хуульчдынхаа байр суурь, санал шүүмжлэлийг сонсож, хуульчийн нэр хүндийг хамгаалах арга замыг эрэлхийлж, санал, зөвлөмж гаргах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт 80 гаруй хуульч оролцож, өөрсдийн санал, шүүмжлэлийг хуваалцсан.

   Хэлэлцүүлгийг хуульч Х.Баасанжаргал чиглүүлэн явуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нээж,  хуульч Ж.Эрхэмбаатар “Эрх зүйн шинэчлэл дэх хуульчийн эрх зүйн байдлын асуудал” сэдвээр, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал “Хуульчийн нийгэмд үзүүлэх үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны онцлог” сэдвээр Хуульчийн мэргэжлийн дүрэм ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав “Хуульчийн ёс зүй ба хариуцлага” сэдвээр, хуульч А.Базар, сэтгүүлч Г.Улсболд нар “Шүүх эрх мэдэл дэх олон нийтийн хяналт, хүрээ хязгаар, сөрөг нөлөөлөл” сэдвээр, хуульч Э.Хашчулуун “Гүйцэтгэх ажиллагааны нууц өмгөөлөх эрхээр хязгаарлагдах нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.  

   Хэлэлцүүлэгт оролцогчдын санал, шүүмжлэлээс тоймлон дурдвал, хуульч Н.Гэрэлтуяа “Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийг хуульчид бид өөрсдөө нийтээрээ хэлэлцэх ёстой. Шүүхийн тухай хуулийг мөн л ийм тодорхойгүй, хуульчдаар, тэр тусмаа шүүгч нараар хэлэлцүүлэхгүй, санал авахгүйгээр баталсан. Шүүгч нар саналаа илэрхийлэх гэсэн боловч хувийн чанартай, өөрийгөө өмгөөллөө гэдэг тайлбартайгаар  буруутгагдсан. Цаашид бидний өдөр тутамдаа хэрэглэх, хариуцлага тооцуулах хуулиа өөр хүмүүсээр, өөр этгээдүүдээр бичүүлээд, хэлэлцүүлээд баймааргүй байна” хэмээсэн.

   Мөн хуульч Э.Болорчулуун “Хуульчийг "төрүүлж болно" гэж хууль хөгжсөн орны хуульчид үздэг. Өөрөөр хэлбэл, ирээдүйд хуульч болгох хүнийг төрөхөөс нь эхэлж хүмүүжүүлдэг гэж үздэг. Гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн хандлага байх ёстойг нийгэмд ойлгуулдаг байхыг хүсэж байна” гэдгийг хэлээд тодорхой болж байгаа үйл явдалд анхаарч ажиллахаас илүү нийгэмдээ, олон нийтэд зориулсан "хуульчдын энэрэнгүй, нийгмээ чирч явдаг мэргэжилтэн гэдгийг харуулах" ажлуудыг байнга, тогтмол хийдэг, бусад зөв олон нийтийн байгууллагатай хамтран ажилладаг байхыг хүссэн.

   Хуульч В.Удвал “Хуульчид өөрсдөө энэ байгууллагаас гаръя, бид нарт энэ байгууллага ерөөсөө хэрэггүй, 20000 төгрөг сар бүр аваад байна гэхээсээ илүүтэйгээр энэ байгууллага яагаад нийгэмд, хуульчдад хэрэгтэй вэ гэдэг талаас нь бид хууль, эрх зүйн зохицуулалтаа тодорхой болгож, хуульчид бид нэгдэх шаардлагатай болов уу гэж харж байна” гэдгийг онцолсон.

  Түүнчлэн хуульч У.Энхтүвшин “Анх хуулийг баталж байхад, би энэ хуулийг яваандаа өргөжөөд, их өргөн дэлгэр болоод дээрээс нь дэлхийн бүх сайн туршлагуудыг өөртөө шингээх болов уу гэсэн хүлээлттэй байсан юм. Гэхдээ одоо харахад бол эсрэгээрээ тодорхой ашиг сонирхолд баригдаж өөрчлөгдөж байна. Хууль тогтоогч бид нарт тулгах гэж байна шүү дээ, бид нараар хэлэлцүүлсэн болоод, тэгээд бид нарт май, та нар үүнийг хэрэгжүүл гээд чулуудаж өгөх гэж байна. Тийм учраас бид өөрсдөө юун дээр нэгдэх ёстой вэ гэдгээ бодолцвол зүгээр юм болов уу” гэсэн саналыг илэрхийлсэн.

   Мөн хуульч Н.Ганболд “Хуульчдын холбооны зүгээс гэхээсээ илүү тухайн хуульчид маань хэрхэн өөрсдөө үзэл бодлоо хууль зүйн дагуу үндэслэлтэй зөв илэрхийлж байна вэ гэдэг дээр бид бас дүгнэлт хийж байх хэрэгтэй. Тэр тусмаа энэ холбогдох хороодоос тухай бүр нь тухайн хуульчийн хэлж байгаа, гаргаж байгаа үйлдэл болгон дээр нийгэмд хандаж байгаа хандлага дээр нь дүгнэлт хийж байх нь зүйтэй. Энэ хуульчийн хэлж байгаа зүйл нь Хуульчдын холбооны байр суурь биш шүү, энэ нь хууль дээр ийм байдаг, гэтэл одоо энийг бас ард иргэд буруугаар ойлгож байна гэх мэтчилэн буруу, зөвийг нь тухай бүр дүгнэж, дүгнэлт хэлж байхгүй бол олон нийтэд төөрөгдөл үүсгэж байна.” хэмээсэн юм.

   Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжийг нэгтгэн зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм. Мөн хуульчдын нэр төрд халдаж байгаа, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа зэрэг асуудалтай холбогдуулан ажлын хэсгийг гаргаж, тодорхой саналуудыг нэгтгэн хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэсний зэрэгцээ холбогдох сэдвүүдийг нарийвчлан цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар боллоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-11-05 16:09
ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-11-05 14:48
2025 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 100 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2025-11-03 20:54
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-10-30 11:00
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-10-30 10:32
ӨМГӨӨЛӨГЧ Н.МӨНХСҮЛДЭД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2025-10-30 10:19
2025 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2025-10-29 20:48
ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-10-28 13:25
"ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ПРАКТИК" ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ХӨНДӨХ СЭДЭВ, АСУУДЛЫН ТАЛААР САНАЛ АВЧ БАЙНА
2025-10-28 13:22
ДҮРЭМД САНАЛ АВЧ БАЙНА
2025-10-28 10:56
 “МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
2025-10-20 19:08
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-10-13 14:46
СУДАЛГААНД ХАМРАГДАНА УУ
2025-10-09 10:10
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛНО
2025-10-08 10:14
 “ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ЭРХ ЗҮЙ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-10-07 16:47
ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2025-10-07 11:13
АЗИЙН 14 ДЭХ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТ ИРЭХ ЖИЛ ЯПОН УЛСАД БОЛНО
2025-10-06 12:23
МЭДЭЭЛЭЛ
2025-10-06 11:21
“ОЛОН САЛБАРЫН ОРОЛЦООТОЙ ПРО БОНО:ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ-МОНГОЛЫН ТУРШЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-10-06 11:43
АЗИЙН 13 ДАХЬ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-10-06 11:38