Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЭМГЭНЭЛ

ЦЭНДИЙН АМАРСАЙХАН

     Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч Цэндийн Амарсайхан 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

   Ц.Амарсайхан нь 1964 онд Улаанбаатар хотод төрж, 1986 онд Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн ангийг төгсчээ.

   Тэрээр 1986-1987 онд Улсын Дээд шүүхэд дадлагажигч, 1987 онд Ажилчны районы шүүхэд нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын шүүхэд нарийн бичгийн дарга, 1987-1989 онд Найрамдлын районы шүүхэд шүүгч, 1989-1990 онд Улаанбаатар хотын шүүхэд гишүүн, 1990-1993 онд Улаанбаатар хотын шүүхэд орлогч дарга, 1993-1999 онд Нийслэлийн шүүхэд шүүгч, 1999-2005 онд Монгол Улсын Дээд шүүхэд шүүгч, 2005-2011 онд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, 2011 оноос хойш Улсын Дээд шүүхэд шүүгчээр тус тус ажиллаж байсан.

   Ц.Амарсайхан нь хуулийн байгууллагад, тэр дундаа шүүхэд тасралтгүй 35 жил ажиллахдаа шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглээг сайжруулах, шүүхийн үйл ажиллагааг шуурхай, чанартай болгох, Иргэний хуулийг боловсруулах, иргэний хэргийн шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн ил тод байдлыг хангах, хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байдаг.

    Ц.Амарсайхан нь шүүн таслах ажиллагааны онол, практикийн өндөр мэдлэгтэй, шүүх, хуулийн байгууллага, хамт олны дунд нэр хүндтэй манай тэргүүний шүүгч-хуульч нарын нэг байлаа. Тэрээр Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, даргаар сонгогдон ажиллаж, хуульчдаас шүүгчдийг шилж олох, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

   Түүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Хууль зүйн тэргүүний ажилтан болон салбарын Хүндэт тэмдгээр шагнаж байжээ.

     Ц.Амарсайханы хүнлэг нөхөрсөг, ухаалаг, эгэл даруу, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь Монголын Хуульчдын холбооны нийт гишүүн хуульчдын сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх болно.

   Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ БАТЛАМЖИЛЛАА
Уржигдар 16 цаг 46 мин
ДЭЛХИЙН БАНК “BUSINESS READY 2025” ТАЙЛАН: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 40 ХУВЬД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
Уржигдар 16 цаг 32 мин
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
Уржигдар 14 цаг 34 мин
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-05-14 11:38
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-05-14 11:21
КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-05-13 13:44
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-13 10:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ГУТГААР БАЙР)
2026-05-11 15:24
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ДЭД БАЙР)
2026-05-11 14:46
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-11 13:39
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ТЭРГҮҮН БАЙР)
2026-05-11 13:12
"КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2026-05-11 12:24
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД 11123 ИРГЭНД ХУУЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
2026-05-11 11:04
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-05-11 10:09
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-05-09 16:58
“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-08 13:44
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-08 13:42
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-05-07 20:33
"Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд урьж байна
2026-05-07 20:08
“ХҮНДЛЭЛЭЭР НӨХӨРЛӨЕ” СУРГАЛТАД 15 МЯНГАН ГАРУЙ СУРАГЧ ХАМРАГДЛАА
2026-05-08 13:46