ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо нь 2021 онд батлагдсан сургалтын нэгдсэн хөтөлбөр, чиглэлийн хүрээнд хуульчийн үргэлжилсэн сургалтыг "Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим буюу “вебинар” хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.

   2021 он болон өмнөх онуудын хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг нөхөн тооцох 14 дэх удаагийн сургалтыг 2021 оны тавдугаар сарын 04, 05, 06-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

   Энэхүү сургалтын үеэр Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагааны онцлог” сэдвээр, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн  Г.Оюунболд “Цахим гэмт хэрэг” сэдвээр,  УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний  газрын референт Д.Монголжингоо “Нийгмийн даатгалын шимтгэл” сэдвээр, "Summa Cum Laude" ХХК-ийн "Эрх зүй ба Эдийн засгийн хүрээлэн"-ийн багш Э.Нямбаатар “Үүрэг гүйцэтгэх эрх зүй: Худалдах, худалдан авах гэрээнд үүрэг гүйцэтгэх эрсдлийг хуваарилсан нь” сэдвээр, УБЕГ-ын Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын дарга Г.Цэцгээ “Улсын бүртгэлийн хууль тогтоомж” сэдвээр, "Эм-Си-Эс холдинг" ХХК-ийн Нийцлийн ахлах менежер Л.Пагамсүрэн “Комплаенсийн талаарх ерөнхий ойлголт (Хөрөнгө оруулалтад тавигдах комплаенсийн шаардлага, Комплаенсийн тогтолцоо)” сэдвээр тус тус хичээл заасан.

  Тус сургалт нь хуульчийн үргэлжилсэн сургалтын гурван багц цаг олгох сургалт байсан бөгөөд 80 гаруй хуульч хамрагдлаа.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
22 цаг 39 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06