“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛУУД” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

  Монголын Хуульчдын Холбооны Эрүүгийн эрх зүйн хорооноос хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд “Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.

   Уралдаанд МУИС, “Отгонтэнгэр”, “Шихихутуг”, “Их засаг”, ДХИС, "Улаанбаатар" зэрэг нийт зургаан сургуулийн 33 оюутнаас  илтгэл ирүүлсэн. Эдгээр илтгэлээс 10 илтгэлийг урьдчилан шалгаруулж, шалгарсан илтгэлүүдийг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа.

Уралдааны эцсийн шалгаруулалтын дүнгээр: 

1-р байр: “Хорих ялын нийгэмшүүлэх зорилго, түүний хэрэгжилт, үр нөлөө” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан Ч.Болормаа;

2-р байр:  “Хүний нэр төр, алдар хүндийг Эрүүгийн эрх зүйгээр хамгаалах хэрэгцээ, шаардлага” (Худал мэдээлэл тараах гэмт хэргийн хүрээнд) сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р түвшний оюутан П.Бямбамаа;

3-р байр: “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, зүйлчлэлийн асуудлууд” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Солонгосын эрх зүй 5-р түвшний оюутан Л.Батхишиг;

Тусгай байр: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал” сэдвээр  ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан Т.Болор-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

   Уралдааны эхний шалгаруулалтын шүүгчдээр Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Данзанноров, С.Гантогтох, Ж.Батмөнх, Г.Ганбаяр нар ажилласан бол хоёрдугаар шатны шүүгчдээр Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг, УЕПГ-ын Сургалтын албаны прокурор, Хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбат, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар нар ажилласан юм.

   Илтгэлийн уралдаанд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
21 цаг 49 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06