ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо нь 2021 онд батлагдсан сургалтын нэгдсэн хөтөлбөр, чиглэлийн хүрээнд хуульчийн үргэлжилсэн сургалтыг "Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим буюу “вебинар” хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.

 2021 он болон өмнөх онуудын хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг нөхөн тооцох 15 дахь удаагийн сургалтыг 2021 оны тавдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

  Энэхүү сургалтын үеэр хуульч, судлаач Б.Эрдэнэбилэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд тэдгээрийн хууль зүйн учир холбогдол” сэдвээр, хуульч, доктор, дэд профессор Г.Наранбаатар “Өмгөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор А.Зүмбэрэллхам “Хуульчийн ёс зүй” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Д.Энх-Амгалан “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Дотоод хэргийн их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Н.Мөнхзул “Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Хувь хүний харилцаа, хандлага” сэдвээр тус тус хичээл заасан.

   Тус сургалт нь хуульчийн үргэлжилсэн сургалтын гурван багц цаг олгох сургалт байсан бөгөөд 80 гаруй хуульч хамрагдсан юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
15 цаг 21 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
15 цаг 33 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
19 цаг 55 мин
МЭДЭЭЛЭЛ
21 цаг 13 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25