Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
АЗИ НОМХОН ДАЛАЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ 2021 ОНЫ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

   Ази Номхон далайн Хуульчдын холбооны энэ жилийн бага хурал 2021 оны зургадугаар сарын 15-19-ний өдрүүдэд “Innovative Resilience in Altered Legal Landscape” сэдвээр анх удаа бүрэн хэмжээнд онлайнаар зохион байгуулагдаж байна. 

  Тус хурлаар хуулийн нийт 36 сэдвээр хэлэлцүүлэг, семинар өрнүүлэх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс тус холбооны 65 улсын 1500 орчим гишүүн хуульч болон Ази Номхон далайн бүсийг сонирхсон олон улсын бусад хуульчид оролцож буй юм. Цагийн зөрүүг харгалзан хэлэлцүүлгийг цуврал хэлбэрээр өглөө 7:30-15:00 болон орой 21:00-23:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа тул хуульчид та бүхэн өглөө эрт эсвэл орой ажил тарсны дараа оролцох боломжтой. 

    Хэлэлцүүлэгт оролцох бол https://ipba.org/virtual-conference/conference-agenda/253/ холбоосоор орж бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бүртгэлийн хураамж нь 35 хүртэлх насны залуу хуульчдад 100 ам.доллар, гишүүдэд 275 ам. доллар, гишүүн бус хуульчдад 375 ам. доллар юм байна.  

   Түүнчлэн Ази Номхон Далайн Хуульчдын холбооны Япон улсын Токио хотод болох 2022 оны конференст Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, "Андерсон энд Андерсон" хуулийн фирмийн Партнер Хөхөөгийн Наранбулаг Ази Номхон Далайн Хуульчдын холбооны “Залуу хуульчийн грант”-аар шалгарчээ. Тус грантыг Канад, Аргентин, Англи, Энэтхэг, ОХУ, БНХУ, Камбожи, Филиппин, Фижи зэрэг улсын нийт 10 залуу хуульч хүртсэн байна. 

   Эдгээр 10 хуульчийн 2021 оны бага хуралд оролцож буй олон улсын хуульчдад зориулж дэвшүүлсэн видео мэндчилгээг ЭНД ДАРЖ үзнэ үү.  

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Уржигдар 22 цаг 46 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27