Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
"ОЛОН УЛСЫН ЖИШИГ, ЗАРЧИМ: ҮГ ХЭЛЭХ ЭРХ БА ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ, ГҮТГЭЛЭГ" СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны дэргэдэх Хууль тогтоомжийн хөгжлийг дэмжих дэд хорооноос Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг, “Эрх зүйн гүүр” институттэй хамтран "Олон улсын жишиг, зарчим: Үг хэлэх эрх ба худал мэдээлэл, гүтгэлэг" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.06.17) цахимаар зохион байгууллаа.

   Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Хуульчдын холбооны Зөвлөл болон Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн, “Эрх зүйн гүүр” институтын захирал Д.Оросоо нар нээж үг хэлсэн бөгөөд Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн, доктор В.Удвал удирдан явуулсан.

   Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн зөвлөх Ц.Цэлмэг  "Эрүүгийн хууль:Худал мэдээлэл тараах гэмт хэрэг" сэдвээр, АНУ-ын  “Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв”-ийн ахлах хуульч Zachery Lampell "Олон улсын жишиг, стандарт: Үзэл бодлоо илэрхийлэх эрх, худал мэдээлэл” сэдвээр, “Эрх зүйн гүүр” институтын захирал Д.Оросоо "Xудал мэдээлэл: Xууль зүйн ойлголт, хэрэглээ" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.

  Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт мэргэжлийн хуульч, судлаач, эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд 1998 онд батлагдснаас хойш нэг ч өөрчлөлт, шинэчлэлт ороогүй байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, тэр дундаа үг хэлэх эрх ба худал мэдээлэл, гүтгэлгийн эрх зүйн асуудлаар гадаад, дотоодын судлаач, хуульчдын мэргэжлийн байр суурь, орчин үeийн хандлага, ойлголтыг тодруулж, харилцан мэдээлэл, туршлага солилцсон юм.

  Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоохгүй байх зэрэг олон чухал асуудлыг хуульчилдаг учраас Засгийн газраас тус хуулийн төслийг шинэчлэн боловсруулж буй энэ цаг үед олон улсын туршлагыг хуваалцаж, хуульчдын байр суурийг сонсож, харилцан мэдээлэл солилцсоноороо чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж буйг оролцогчид онцолж байлаа.  

Хэлэлцүүлгийн бүтэн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Уржигдар 22 цаг 46 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27