МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Ц.САРАНТУЯАД Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ

 Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслол өнөөдөр /2021.07.09/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

    Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын 2021 оны шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Цэрэнбалтавын Сарантуяагийн туурвисан “Үндсэн хуулийн процессийн эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” бүтээлд олгохоор эрдэмтэн судлаачдаас бүрдсэн сонгон шалгаруулах баг шийдвэрлэжээ.

    Энэ бүтээл нь Үндсэн хуулийн хяналтын танин мэдэхүйн онол-практикийн үндсийг тавьсан, харьцуулсан эрх зүй судлалын хүрээнд Үндсэн хуулийн шүүхийн хөгжилд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын эрх зүйн шинжлэх ухаанд Үндсэн хуулийн процессийн эрх зүйн сургалт, судалгааны бие даасан шинэ салбар бий болгон, Монгол Улсад Үндсэн хуулийн шүүх хөгжих, парламентат ёс, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан бүтээл гэж дүгнэсэн байна.

    Доктор, профессор Ц.Сарантуяа нь 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтан ажиллаж, 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэрэгт анхнаас нь идэвхтэй оролцож, Монгол Улсад анх удаа болсон Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулалцаж, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажилласан билээ.

   Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Сарантуяа Б.Чимид багштайгаа олон жил ойр дотно хамтран ажиллаж байсныгаа нэр төрийн хэрэг гэж бодож явдгаа илэрхийлээд багш маань улс орныхоо төлөө байнга сэтгэлээ чилээж явдаг, хүн бүрийн эрхийг тэгш эдлүүлэх тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө бүх насаараа зүтгэсэн нэгэн гэдгийг онцлов.

    Тэрбээр шагнал хүртсэн бүтээлийнхээ талаар “Үндсэн хууль бол оройдоо залаад орхидог баримт бичиг биш. Үндсэн хууль бол ширээний чимэг төдий хууль биш. Үндсэн хууль бол бид бүхний амьдралд өдөр тутам хэрэгждэг байх ёстой хууль юм” гэдгийг онцлон тэмдэглээд Үндсэн хуулийг шүүхийн журмаар хамгаалах асуудалд  судалгаа, харьцуулалт хийж, Монгол Улсад хэрэг болохуйц дүн шинжилгээнүүдийг хийхийг зорьсон хэмээсэн юм.

      Ц.Сарантуяа Танд баяр хүргэж, цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
21 цаг 46 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06