МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.БАЯНЖАРГАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хууль зүйн ухааны доктор Ч.Баянжаргалыг өнөөдөр (2021 оны 10 дугаар сарын 06) хүлээн авч уулзаж, баяр хүргэн ажлын амжилт хүслээ.
   Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, дэд дарга Ш.Жолбарс нар байлцсан бөгөөд уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм. 
   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн зүгээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсаныг дуулгаад тус төсөлд нотариатчид Хуульчдын холбоогоор дамжуулан саналаа уламжлах нь нээлттэй гэдгийг хэлсэн. Түүнчлэн нотариатчдыг чадавхжуулахад Хуульчдын холбоо дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. 
   Ч.Баянжаргал Ерөнхийлөгчийн хувьд ажлаа хүлээн аваад нотариатчийн харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн талаар дуулгаж, нотариатчдыг чадавхжуулахад онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөсөн бөгөөд Монголын Хуульчдын холбооноос дэмжин ажиллахыг хүссэн. 
   Хоёр байгууллагын хувьд эхний ээлжид нотариатчдад зориулсан хуульчийн үргэлжилсэн сургалтыг шинэлэг сэдвийн хүрээнд үр өгөөжтэй зохион байгуулах, мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хуульчид хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг хамтран үр дүнтэй хэрэгжүүлэхээр тохиролцлоо. 
   Түүнчлэн Хуульчийн мэргэжлийн дадлагад нотариатчийн туслахаар ажилласан жилийг тооцохоор хуульчилсан ч нотариатчийн туслахууд нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, нийгмийн даатгалын шимтгэлээ 24 сарын хугацаанд төлөөгүй гэх шалтгаанаар Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрхээ авч чадахгүй байх асуудал гарч байгаа тул цаашид нотариатчийн туслахуудыг бүртгэлжүүлж, сургалт зохион байгуулахаар ярилцлаа.
  Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд иргэний хэрэг, маргааныг шүүхийн бус журмаар уян хатан болоод зардал багатай аргаар шийдвэрлүүлэх хандлага дэлгэрч, энэ талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгож байгаа. Иймд шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх талаарх ойлголтыг иргэд, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэлэлцүүлэг болон бусад үйл ажиллагааг Монголын Олон Улсын Арбитр, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар тохиролцсон юм. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
20 цаг 57 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06