“МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙН МЕНТОРУУД БОЛОН МЕНТИ НАРЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО

  Монголын Хуульчдын холбоо, Азийн сан хамтран 2021 онд хэрэгжүүлсэн “Менторшип хөтөлбөр”-ийн менторууд болон менти нарын нэгдсэн уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. 

 Тус уулзалтыг “Менторшип хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ментор болон менти нар харилцан туршлага, санал солилцох, менти нарын танилын хүрээг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.

  “Менторшип хөтөлбөр”-ийн ментор, менти нарын нэгдсэн уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кейниг, хөтөлбөрийн менежер Г.Гантулга, төслийн ахлах ажилтан О.Болорцэцэг, менторууд болох Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор, доктор Б.Өнөрмаа, “FOM Partners” ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Баттуул “Хөгжлийн шийдэл” ТББ-ын нөлөөллийн зохицуулагч Х.Баасанжаргал, “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах гишүүн Ж.Майзориг, Хасбанкны хуулийн хэлтсийн захирал Э.Мөнх-Эрдэнэ, “Адерсон энд Андерсон” ХХН-ийн партнер Х.Наранбулаг болон менти нарын төлөөлөл болох 19 залуу хуульч оролцлоо.

  Тус уулзалтын үеэр “FOM Partners” ХХН-ийн гүйцэтгэх захирал, ментор Б.Баттуул “Менторшип хөтөлбөр”-ийг гадаадын улс орнууд хэрэгжүүлсэн туршлага" сэдвээр, Хасбанкны хуулийн хэлтсийн захирал, ментор Э.Мөнх-Эрдэнэ “Хувь хүний хөгжил” сэдвээр, ЭмДиЭс энд Хаанлекс ХХН-ийн удирдах партнер Ж.Майзориг “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглах нь” сэдвээр, Андерсон&Андерсон ХХН-ийн партнер, ментор Х.Наранбулаг “Хуулийн чиглэлээр гадаад улсад тэтгэлэгтэй суралцах боломж” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан. Мөн менти нар бусад менторууд болон менти нартай танилцаж, ажил, мэргэжлийн туршлага солилцлоо.

  Уулзалтын төгсгөлд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх болон Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг нар менторууд болон менти нарт баяр хүргэн батламж олгож, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

  Монголын Хуульчдын холбоо нь энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр Азийн сантай хамтран 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа билээ.

  Хуульчдын холбоо нь тус хөтөлбөрийг хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг хэлбэр болгон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд тухайн жилд "Менторшип хөтөлбөр"-т үр дүнтэй оролцсон ментор хуульчид 2 хүртэлх багц цаг олгохоор Хуульчийн үргэлжилсэн сургалтын журамд тусгасан. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
20 цаг 4 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06