ЛАОСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС ТУРШЛАГА СУДАЛЛАА

  Монголын Хуульчдын Холбоо нь АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр Азийн сантай хамтран 2019 оноос эхлэн “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

   Тус төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Лаосын Хуульчдын холбооноос туршлага солилцох цахим уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар Лаосын Хуульчдын холбоо нь Азийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа тус төсөлтэй холбоотойгоор Монголын Хуульчдын холбооны сайн туршлага, ололт, амжилт, үр дүнгийн талаар туршлага солилцсон юм.

   Энэхүү цахим уулзалт-хуралд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Улсын Дээд шүүхийн шүүгч, МХХ-ны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Г.Банзрагч болон Лаосын Хуульчдын холбооны дэд ерөнхийлөгч Нива Сомсенгди, Зөвлөлийн ахлах гишүүн Ламгинен Хацаванг, Хяналтын хэлтсийн дарга Виенсаван Пантали, Хяналтын хэлтсийн дэд дарга Виласая Хонвилай, Хууль зүйн туслалцааны хэлтсийн дарга Кампой Сисомфон, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Г.Гантулга болон Азийн сангийн Лаос дахь суурин төлөөлөгчийн газрын төслийн ажилтнууд оролцсон юм.

   Уулзалт-хурлыг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Лаосын Хуульчдын холбооны дэд ерөнхийлөгч Нива Сомсенгди нар үг хэлж, хоёр байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулсан. Мөн Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс Монголын Хуульчдын Холбоо болон Азийн сангийн төслийн хүрээнд хийсэн ажлуудын талаар танилцуулж, төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар туршлага хуваалцлаа.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
20 цаг 5 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06