ХАННС-ЗАЙДЕЛИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН ФЕЛИКС ГЛЕНКТЭЙ УУЛЗЛАА

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх Ханнс-зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленктэй өнөөдөр/2022.02.08/уулзлаа.

   Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, “Эрх зүйн боловсрол” академийн захирал А.Энхтуяа, төслийн ажилтан С.Мөнхжаргал нар оролцсон.   

   Монголын Хуульчдын холбоо нь 2018 онд Ханнс-Зайделийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, эрдэм шинжилгээ, онол-практикийн хурал, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах,  хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хэрэгжүүлж ирсэн байдаг.

   Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 2022 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцсан. Энэ онд Монголын Хуульчдын холбоо нь Ханнс-Зайделийн сантай хамтран 6 ажлыг хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, Хуульчдад зориулсан сургалтын тусгайлсан хөтөлбөр шинээр боловсруулахад Ханнс-Зайделийн сангаас дэмжлэг үзүүлж, Германы эрдэмтэн, судлаачдаас зөвлөгөө авах боломжоор хангахаар болсон бөгөөд тус жишиг хөтөлбөрийн дагуу хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулахаар болсон.

   Мөн хуульчдын дунд байгаль орчны эрх зүйн сэдвээр бичвэрийн уралдаан зарлах, хуульчид болон олон нийтэд зориулан Хөдөлмөрийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-иар видео хичээл бэлтгэн хүргэх, иргэдэд хууль сурталчлах, эрх зүйн зөвлөгөө өгөх зорилгоор цуврал подкаст бэлтгэх, хуульч, судлаач, эрдэмтдийг хамруулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
19 цаг 12 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06