Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ОРХОН, БУЛГАН АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны гуравдугаар сарын 14,15-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаж, Орхон, Булган аймгийн хуульчдад 2022 оны хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа.

  Энэ үеэр хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон бөгөөд Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Оюунбаяр “Барилга, уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрүүгийн эрх зүйн хамгаалалт, гадаад орнуудын туршлага” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Б.Эрдэнэбилэг “Хуульчийн ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны гэрээг иргэний эрх зүйн болон холимог төрлийн бусад гэрээнээс ялгах нь” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Орхон, Булган аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй хуульч хамрагдсан юм.

   Мөн ажлын хэсэг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Орхон аймгийн тойргийн нотариатч Б.Алтансүхийг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд санал авч байна
14 цаг 57 мин
УУЛ УУРХАЙН САЛБАРААР МЭРГЭШИН АЖИЛЛАЖ БУЙ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
15 цаг 20 мин
ФАТФ -ын хориг арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт орлоо
15 цаг 27 мин
“ӨСВӨР НАСНЫ ХҮНД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-03-27 17:36
ХЭҮК-ООС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-03-25 16:33
“ХҮҮХДИЙН ХЭРГЭЭР ХУУЛЬЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ТОГТОЛЦОО” ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-03-25 12:49
"ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНИЙ ХОХИРОГЧИД БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-03-24 16:05
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-24 10:56
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 17:07
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 16:54
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 16:48
ПРОКУРОРЫН ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2026-03-23 16:01
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-03-23 13:46
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2026-03-23 10:12
“ХҮҮХДИЙН ХЭРГЭЭР ХУУЛЬЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ТОГТОЛЦОО” ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛНО
2026-03-20 15:32
СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА
2026-03-20 14:45
ШҮҮГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-20 14:20
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-03-20 11:33
ӨМГӨӨЛӨГЧ В.ОЮУН-ЭРДЭНЭД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-03-19 10:33
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-03-18 14:32