“ЭДИЙН ЗАСАГ БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

   УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төв хамтран “ЭДИЙН ЗАСАГ БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

   Хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Д.Бумдарь нээж үг хэлсэн бөгөөд цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгоход нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

   Хэлэлцүүлгийн үеэр СЭЗИС-ийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш Л.Отгонбаяр “Өрсөлдөөний эрх зүй дэх картелийн зохицуулалт: Протекционизмын асуудал” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Баасандорж “Монгол Улс дахь татварын эрх зүйн шинэтгэл: Хэрэглээний татварын дахин хуваарилалтын чиг үүрэг ба НӨАТ-ын зохицуулалт” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач, ахлах багш Б.Батбаяр “Монгол Улс дахь хууль тогтоомжийн төрөлжүүлэлт: түүх ба орчин үе” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Л.Банзрагч “Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлыг тодорхойлох эрх зүйн асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж оролцлоо.

   Хэлэлцүүлгийг дүгнэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Герман, Европын эрх зүйн төвийн захирал доктор Т.Золбоо хааж үг хэлсэн бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төвийг үйл ажиллагааг танилцуулж, хамтран идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

   Тус хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, Татварын Ерөнхий газар, Монополын эсрэг газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл, практикт ажиллаж буй төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, улсын байцаагчид, их дээд сургуулийн судлаач багш, эрдэмтэд, компанийн хуулийн зөвлөх, комплайнсын мэргэжилтэн, хуульч, өмгөөлөгч зэрэг 70 орчим хүн идэвхтэй оролцож, санал солилцлоо.

   Хэлэлцүүлгээр судлаачдын судалгааны үр дүнг дэмжиж, тулгамдсан асуудлуудыг чөлөөтэй ярилцсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооны зүгээс энэ чиглэлийг хэлэлцүүлгүүдийг тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн. 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 11 цаг 26 мин
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12