ХАТАГТАЙ ГРИШМА ПРАДХАНЫГ МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ЭЭР ШАГНАЛАА

  Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөтөлбөрийн Олон улсын зөвлөх хуульч Гришма Прадханыг Монголын Хуульчдын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.

  Шагналыг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл гардуулан өгч, Монголын Хуульчдын холбоо болон хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлийн олон улсын томоохон сургалтуудыг монгол хуульчдад хүргэх ажилд тусалж дэмжсэнд нь талархал илэрхийлсэн юм.

   АНУ-ын худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөтөлбөр нь хөгжиж буй улс орнуудын гадаадын хөрөнгө оруулалт ба бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус хөтөлбөр хэрэгжиж буй орны хуульч, судлаач, төрийн албан хаагчдад зориулан арилжааны эрх зүйн чиглэлээр сургалт явуулах, бусад оронд хэрэгжсэн сайн жишгийг танилцуулах, нэвтрүүлэх зэрэг хууль зүйн текник туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

  Тус байгууллага нь Монголын Хуульчдын холбооны хүсэлтээр Олон Улсын Арилжааны арбитр, Хөрөнгө оруулагч-Засгийн газар хоорондын маргааныг шийдвэрлэх нь, Төр, хувийн хэвшлийн түншлэл, Бизнесийн хэлэлцээр хийх арга зүй гэх мэт сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг  АНУ, Сингапур, Токио, Парис зэрэг улс, хотууд дахь  DLA Piper, Clifford Chance, Shearman Sterling, Rajah & Tann гэх мэт нэр хүндтэй олон улсын  хуулийн фирмүүдийн туршлагатай хуульч нарыг урин Монголын Хуульчдын холбооны хуульчдад нийт 5 удаагийн сургалт зохион байгуулж, 250 гаруй хуульч хамрагдан сертификат гардан авсан байдаг.

   Хатагтай Гришма Прадхан нь Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч нарт тус сургалтуудыг эх орондоо суралцах боломжоор хангасан билээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
Уржигдар 16 цаг 15 мин
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28