“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос жил бүр хууль зүй их, дээд сургуулийн оюутнуудын дунд хувийн эрх зүйн тодорхой асуудал хөндсөн сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлаж дүгнэдэг уламжлалтай. 2025 оны оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг “Төрийн болон орон нутгийн өмчийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатанд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Шихихутуг их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Их засаг их сургуулийн оюутнуудын илтгэлүүд шалгарсан бөгөөд шалгарсан илтгэлүүдийг 2025 оны тавдугаар сарын 2-ний өдөр хэлэлцүүлж шилдгүүдийг тодрууллаа. Хоёрдугаар шатны шалгаруулалтын шүүгчээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, “Эрдэнэс монгол” ХХК-ийн Нэгдлийн хууль, эрх зүйн зөвлөлийн дарга Б.Гэрлээ, хуульч, өмгөөлөгч Э.Удвал, өмгөөллийн "Легал гайд" хуулийн фирмийн партнер Э.Эрдэнэхишиг нар ажиллаж шилдэг илтгэлийг тодрууллаа. Үүнд:

1 дүгээр байранд Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эрх зүйн хөтөлбөрийн IV дамжааны оюутан А.Азжаргал, Э.Оюунбилэг нар “Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын зарим агуулгыг тайлбарлан хэрэглэх асуудал” илтгэлээр,

2 дугаар байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV  түвшний оюутан Ч.Цэрэнчимэд, Б.Өсөхбаяр нар “Төрийн болон орон нутгийн өмчийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” илтгэлээр;

3 дугаар байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан Б.Өсөхбаяр, Б.Мөнхцэцэг нар  “Төрийн өмчит компани дахь өмчлөгчийн хяналт, онцгой дэглэм тогтоох асуудлын хүрээнд” илтгэлээр тус тус шалгарлаа.

Тус илтгэлийн уралдааны дэмжигчээр өмгөөллийн "Легал гайд" хуулийн фирм оролцож, илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд болон шүүгч нарт ном дурсгав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28