“ХҮҮХДИЙН ХЭРГЭЭР ХУУЛЬЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ТОГТОЛЦОО” ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан хамтран “ХҮҮХДИЙН ХЭРГЭЭР ХУУЛЬЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ТОГТОЛЦОО” сэдвээр өчигдөр (2026.03.24) чөлөөт уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Тус уулзалт, ярилцлагын зочин илтгэгчээр ХБНГУ-ын Пассау хот дахь Прокурорын газрын Хүүхдийн хэргийн прокурор Юлья Шахербауэр оролцож, өөрийн туршлага, мэдлэгийг хуваалцав. Тэрбээр өсвөр насныхны гэмт хэрэг, оршин суух болон орогнолын хуультай холбоотой зөрчил, гэр бүлийн болон ойрын хүрээний хүчирхийлэл, мөшгөх, мөн хүчирхийллээс хамгаалах тухай хуулийн зөрчлийн хэргүүдийг хариуцан ажилладаг байна.

Хатагтай Юлья Шахербауэр уулзалтын үеэр хүүхэд болон хохирогчийн эрхийг хамгаалах олон улсын стандартыг үндэсний эрүүгийн эрх зүйд хэрэгжүүлэхэд шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүргийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод тусгагдсан хүүхдийн эрх, хамгаалалт, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчмын ач холбогдлыг дурдав. Мөн тэрбээр хүүхдэд ээлтэй байцаалтын арга барилын талаар танилцуулж, эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн нас, хөгжлийн онцлог, хамгааллын хэрэгцээг харгалзан үзэх нь хүүхдийг дахин сэтгэлзүйн дарамтад оруулахгүйгээр үнэн зөв мэдүүлэг авахад чухал ач холбогдолтойг онцоллоо.

Энэхүү чөлөөт уулзалтын өмнө Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбас нар Хатагтай Юлья Шахербауэрыг хүлээн авч уулзсан бөгөөд цаашид тус сэдвээр хуульчдыг мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Уржигдар 16 цаг 12 мин
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18